2017/07/19

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзлаа. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт Ерөнхийлөгч Х.Баттулгад Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргээд, тангараг өргөж ажлаа эхэлсэн даруйдаа өөрийг нь хүлээн авч уулзаж байгаад талархсанаа илэрхийлэв.  Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгааг дурдаад цаашид хоёр орны харилцааг улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдад хамтын ажиллагааны хоёр тодорхой санал тавьсны нэг нь оффшор бүст байгаа Монгол Улсын хөрөнгийг эргүүлж авч ирэхэд тус улсаас тусламж хүслээ. Мөн АНУ нь Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл хувцсыг тус улсад татваргүй экспортлох тухай шийдвэрийг 1992 онд шинэ тутам Монгол Улсын ардчиллыг дэмжих зорилгоор гаргаж байсныг тухайн үеийн зах зээлийн боломж бололцооноос үүдээд Монголын компаниуд ашиглаж чадаагүй, харин одоо энэ ажлыг шинээр эхлүүлэх боломж байгаа эсэх асуудлыг хөндөж тавилаа.


Ингэснээр эмэгтэйчүүдийн ажлын байр олноор бий болно гэж үзэж байгаа юм. Кампучи, Мавритан, Өмнөд Судан зэрэг улс орнууд оёмол сүлжмэл бүтээгдэхүүнээ тус улсын зах зээлд нийлүүлэхэд татвар төлөхгүй байх хуулийг АНУ-ын Конгресс гаргасан байдаг байна.

 

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан ажил хэрэгч саналуудаас авлигатай тэмцэх болон оффшор бүст байгаа хууль бус орлогыг нээн илрүүлэхэд Монгол Улсад туслахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв.


Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-руу татваргүй экспортлох тухайд дээр дурдсан бусад улс орнуудтай адил боломж Монгол Улсад олгох асуудлыг судалж үзэхээр боллоо. Тэрбээр АНУ Монгол Улстай хөдөө аж ахуйн болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллахаар сонирхож байгаа, эхний төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж байгааг дурдлаа. Мөн МСС-ийн хоёр дахь компакт хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа ярилаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галттай уулзах үеэрээ хоёр орны харилцааг цаашид хэрхэн өргөжүүлж, эдийн засгийн хувьд үр дүнтэй хамтран ажиллах боломжуудын талаар ярилцав. 




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.21.101.246      2017-07-19 17:58:55
MUNDAG. TA CHADNAA, MONGOL ULSIIN TOLOO HICHEEGEEREI. zALBIRCH BNA CHUU.
 
 
IP:59.153.113.188      2017-07-19 18:23:31
GOEEEEEE kkk bayrlasandaa bosloo shde
 
 
IP:59.153.113.188      2017-07-19 18:26:01
ug n ooroo amerika yvad kongress.t ug heleh huselt gargaad ene ugee heleh bsn bha tee ene awgai hezzee ch mongolchuudiin toloo yvku danda har PR hiiged bdg hoowol taarah hun shd
 
 
IP:103.229.122.136      2017-07-19 18:30:53
mgl ohidiig china giin door bitgii oruulaach burhan chamd zalbirya aa
 
 
IP:122.201.22.201      2017-07-19 21:12:39
uuriinhiiguu bas martav battulgaa
 
 
IP:202.9.43.216      2017-07-20 12:27:34
Оффшорчдын хөрөнгийг хурааж ядарсан хохирсон ХЗХдын хохирогчдын мөнгийг нугалж барагдуулж өгөөрэй ерөнхийлөгчөө..
 
 
IP:80.4.135.62      2017-09-16 06:29:58
Amjilt husiye. Erunhiilugchduu. Ta chadnaa. Mongolchuud bid tun udahgui saihan amidrah tsag irnee.