2017/07/22

Британчуудын санаачилснаар НҮБ дэмжин олон улсын хэмжээнд 7сарын 28ны өдрийг “Дэлхийн үнсэлтийн өдөр” болгон 20 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөр дэлхийн олон оронд үнсэлттэй холбоотой төрөл бүрийн арга хэмжээ, тэмцээн зохион байгуулагддаг бөгөөд Хамгийн сонирхолтой нь Америкийн Миннесота мужийн иргэн Вольфрам 1990 онд болсон тэмцээний үеэр найман цагийн турш тасралтгүй 8001 хүн үнсэж, аварга болж байжээ.

 

Харин энэ жилийн 7 сарын 28ныг тохиолдуулан синглчүүдэд зориулагдсан “TOUCH ME” хөгжмийн фестивал монгол шилтгээн цогцолборт зохион байгуулагдах гэж байна. “TOUCH ME” арга хэмжээ энэ жилээс эхлэн “Нийслэлийн Соёл Урлагын газартай” хамтран илүү өргөн цар хүрээтэйгээр илүү олон залуусын хүрээг хамран зохион байгуулагдаж байгаа бөгөөд зохион байгуулалт болон гүйцэтгэлийн ажилдаа анхаарч багын хүн хүчээ хоёр дахин нэмсэн гэнэ. Тус арга хэмжээ нь ази болон европын олон орнуудад жил бүр зохиогддог алдартай хөгжмийн наадам бөгөөд хамгийн найрсаг хөгжилтэй арга хэмжээ гэдгээрээ алдартай. Тиймээс манай хотын соёлтой залуус дэлхийн үнсэлтийн өдрийг дэлхийн төвшинд соёлтойгоор тэмдэглэж өнгөрүүлэх нь тодорхой боллоо.

 

https://www.facebook.com/UBN-Mongolia-749090961786660/

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:66.181.177.81      2017-07-25 18:37:41
охид хуухнууд ингэж доошоо хагас сууж алцайж маяглаж бужиглэх нь ёстой жтнхэнэ янхан хуухэн гэж ийм байдаг ьайх гэж санагддаг ой гутам муухай харагддаг . бужиг гэхуу юу гэх вэ . би биеэ унэлэгч шуу гэсэн мсж ийг хавь ойрын эрчуулд тарааж байна гэж боловсон хумуус ярих юм энэ хуухнууд еерсдиигее их л гое бужиж сайхан харагдаж бга хэмээн их эндуурч боддог байхдаа.