2017/07/28

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд асанН.Алтанхуягийг улс төрийн бодлогын зөвлөхөөрөө томилохоор болоод байсан. Төрийн өндөр албан тушаалд томилогдох нэр дэвшигчийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг тухайн байгууллага нь Авилгатай тэмцэх газарт хүргүүлж, ашиг сонирхлын зөрчилтэй эсэх болон бусад хууль журамд нийцэж буй эсэхийн шалгах учиртай. Иймд Ерөнхийлөгчийн Тамгын газраас зөвлөхөөр томилогдох Н.Алтанхуягийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-т хүргүүлсэн ч хариу нь сөрөг гарсан байна. Иймд түүнийг ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилох шийдвэр гацаанд оржээ. Ерөнхийлөгч нь АТГ-т хүргүүлсэн ХОМ-ийг үндэслэн шийдвэр гаргах учиртай. Нэгэнт АТГ-аас ХОМ-тэй нь танилцаж, Н.Алтанхуягийг зөвлөхөөр томилох боломжгүй гэж үзсэн тул Ерөнхийлөгч зарлиг гаргах боломжгүй юм. Н.Алтанхуягийн ХОМ АТГ дээр бүдэрсэн шалтгаан нь түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаатай нь холбоотой гэж эх сурвалж мэдээлж байна. АТГ-аас өнгөрсөн онд Н.Алтанхуягийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Иймд Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилох боломжгүй гэж АТГ үзжээ. 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:27.123.213.2      2017-07-28 12:02:09
ESTOI HUTSAH YMAA ATG OORSDOO NOOTOI HULGAICH NAR SHVV
 
 
IP:27.123.213.2      2017-07-28 14:44:38
ATG GEJ TATAN BUULGAMAAR GAZAR BAINA MAN GAR HOL BAIGAA DAA
 
 
IP:202.21.115.78      2017-07-28 18:10:44
BOLTSOOOOON BOLTSON BOLTSON
 
 
IP:66.181.184.205      2017-07-28 22:41:07
женко ахуягтай нэг баг болж ажиллаа юу. естой леелее байлгуй.