2017/08/03

Орон нутагтаа юу хийдэг нь тодорхойгүй, аль дүүргийн хэн болох нь танигдахгүй "ТӨЛӨӨЛӨГЧ" гэх нэр зүүсэн эрхмүүд хэдэн арван саяар нь "урамшуулал" авах гээд улайрч байгаа нь зүйд хэр нийцэх бол!

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь орон нутагтаа тулгамдаж буй асуудлыг судалж, тухайн асуудлаараа хуралдаж, бодлого боловсруулан ажиллах учиртай улс. Гэвч сүүлийн үед ИТХ-ынхан юу хийгээд байгаа нь тодорхойгүй мөртлөө тойрогтоо зарцуулах төсөв нэртэй жилийн 50 сая төгрөгийн "урамшуулал"-ын асуудал яригдах боллоо. Энэхүү урамшууллын асуудал 2013 онд анх гарч ирж, 2015 онд олны шүүмжлэлд өртсөний улмаас больж байсан удаатай.

2013 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид улирал тутамд өөрсөддөө 10 сая төгрөгийн урамшуулал олгох журмыг нийлж суугаад баталсан. Ийнхүү урамшуулал олгодог асуудал 2015 онд олон нийтэд ил болж, багагүй шүүмжлэлийг араас нь дагуулаад байсан бөгөөд тухайн оны хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд Нийслэлийн Төлөөлөгчдийн урамшууллыг энэ улирлаас эхлэн зогсоохыг Ерөнхий сайдад үүрэг болгосон юм. Ингээд 2015, 2016 онд НИТХ-ын төлөөлөгчид урамшуулал авч чадахгүй болов.

Гэхдээ тэд санаанаасаа буцсангүй. Урамшууллын асуудлыг мартуулж байгаад энэ жилээс эхлэн жилийн 50 сая төгрөгийг урамшуулал болгон авч, тойрогтоо зарцуулах тухай ярьж Нийслэлийн төсвийн тодотголоор хэлэлцэн батлахаар санаархаж буй аж. НИТХ-ын 45 төлөөлөгчид жилийн 50 сая төгрөгийн урамшуулал өгнө гэж тооцвол нийтдээ 2 тэрбум 250 саяын зарлага төсвөөс гарах юм байна. Гэхдээ энэхүү урамшууллын асуудал зөвхөн НИТХ-ын төлөөлөгчид дээр яригдахгүй, дүүрэг, аймаг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчид ч мөн адил яригдах болно. Өмнө нь ч гэсэн тэднийг шоовдорлохгүйн тулд 5 сая төгрөгийн урамшуулал өгөөр болж байсан юмдаг.

 

Урамшуулын асуудал шүүмжлэл дагуулж байх үед Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар тухайн мөнгийг тойргийнхоо иргэдэд зарцуулдаг тухай ярьж байсан юм.

 

Тодруулбал, 2015 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байсан нөхөд урамшууллаа хэрхэн зарцуулдаг талаар ийнхүү ярьж байв.

 

НИТХ-ын төлөөлөгч Г.Мөнхбаяр

-Энэхүү урамшууллын мөнгийг төлөөлөгчид тойрогтоо төдийгүй нийслэлийн хэмжээнд хийж хэрэгжүүлж байгаа ажилд зарцуулдаг. Би бол намын шугамаар зохион байгуулж байгаа ажилд ихэвчлэн зарцуулж Байгаа.

 

НИТХ-ын төлөөлөгч Б.Саранчимэг

Хүн болгон өөрийнхөөрөө өөрөөр хэлбэл өөр өөр арга хэмжээнд дээрх мөнгийг зорилуж байгаа болов уу. Миний хувьд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, иргэдийн амьдралд хэрэгтэй гэсэн ажлуудад зарцуулж байгаа. Төлөөлөгчдийн урамшууллыг улстөржүүлэх хэрэггүй.

 

НИТХ-ын төлөөлөгч Ц.Буяндалай

Өөрийнхөө тойрогт зарцуулж байгаа. Ахмад настнуудыг хүлээн авах, залуучуудын дунд зохиож байгаа арга хэмжээнүүдэд түлхүү зарцуулдаг. Хэрэв урамшуулал өгөхгүй гэсэн НИТХ-ын шийдвэр гарвал татгалзахад бэлэн байна.

 

НИТХ-ын төлөөлөгч Т.Байдраг

Сонгогдсон дүүргийн хороодын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороодод зарцуулдаг. Тайлангаа дэлгэрэнгүй гаргаж өгч болно.

 

НИТХ-ын төлөөлөгч С.Үнэн

Урамшууллын мөнгийг тойргийн иргэддээ зарцуулдаг. Шинэ жил болмогц хорооны иргэдэд бэлэг сэлт өгнө, Сар шинийн баяраар ахмад настнуудаа хүлээн авна гээд баярын өдрүүдэд элдэв ажил зохион байгуулдаг. Мөн хороо, өрхийн эмнэлгийн байр, цагдаагийн байр зэргийн засварт урамшууллын мөнгөө зарцуулдаг. Зарим төлөөлөгч үйл ажиллагааны зардал, утасны төлбөр зэрэгт нэмэрлэх тохиолдол бий байх.

Тэдний ярианаас харахд ИТХ-ын төлөөлөгч нар орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг судлах, шийдэх талаар бодлого боловсруулахаасаа илүүтэй , иргэдийг хуурсан, ажил хийсэн нэр зүүсэн зүйлүүдэд зарцуулдаг байх юм. Бүр тодруулбал, Шинэ жил, хүүхдийн баяр, цагаан сараар цөөн тооны хүмүүсийг хүлээн авч уулзсан нэр зүүж, бэлэг сэлт өгсөн төдийгөөр тойрогтоо хийсэн ажлыг хэмжсэн байх юм.

Ямартай ч ИТХ-ын төлөөлөгч нарт олгож буй урамшуулалын энэхүү төгрөг ямар нэгэн хяналтгүй зарцуулагддаг байна. Тодруулбал, Нийслэлийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор асан Ц.Очирбатын гарын үсэг бүхий "ИТХ-ын төлөөлөгчдийн авч буй мөнгө нь цалин, урамшуулал учраас хэрхэн зарцуулсныг нь төрийн аудитын байгууллага хянах боломжгүй, хууль эрх зүйн үндэслэлгүй" гэсэн албан бичгийг "Илт од байдал сан" ТББ-д өгч байжээ.

Тэгэхээр ямар ч хяналтгүй, юунд зарцуулагдаж байгаа нь тайланд тусдаггүй ийм зардлыг татвар төлөгч иргэн бид ИТХ-ын төлөөлөгч нарт юу хийж гийгүүлдэг гэж өгөх юм бэ. ИТХ-ын төлөөлөгч нарт ичих нүүр байдаг бол "урамшуулал"-аасаа татгалзвал таарна. Хэрвээ урамшуулал авмаар байгаа бол жилийн 50 сая их байна. Орон нутгийнхаа иргэдийг төлөөлөөд ажиллах нь "ял" юм шиг санагдаад, хүнд хэцүү байгаа бол урамшуулал хэмээн "гоншгонолгүйгээр" төлөөлөгч байхаа больчих л доо!

 

Н.Цэндбат


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.70.34.38      2017-08-03 21:17:26
yag unen. Bayangol.n 8 r horoonoos songogd.d bdag Odontungalag gej yalbiisan avgai toirogto uy ch hiihgui songuuli boloh.r bogs dolooh gd songuuli duusah.r uhen hatan sanal guij bsnaa marttsan baas unerletsiim shig toirgiiho irgeded yaj tenegtej bna geech.daraag.n songuuliar novshiin avgaid dungii ni taviad ognoo
 
 
IP:202.70.34.38      2017-08-03 21:17:26
yag unen. Bayangol.n 8 r horoonoos songogd.d bdag Odontungalag gej yalbiisan avgai toirogto uy ch hiihgui songuuli boloh.r bogs dolooh gd songuuli duusah.r uhen hatan sanal guij bsnaa marttsan baas unerletsiim shig toirgiiho irgeded yaj tenegtej bna geech.daraag.n songuuliar novshiin avgaid dungii ni taviad ognoo
 
 
IP:202.179.24.165      2017-08-04 09:44:23
НИТХ ТӨЛӨӨЛӨГЧ НАР ГЭЖ мөнгөний ажил хийх гэж улайран зүтгэдэг эрээ цээрээ алдсан хүмүүс байдаг шүү үүнд хяналт тавих хэрэгтэй шүү
 
 
IP:66.181.185.160      2017-08-04 11:27:00
батүүлийн баг хамт олны гаргаж ирсэн энэ заваан юмыг болиулчих чадал байна уу энэ хүмүүст