2017/08/16

Хиллари Клинтон методист сүмийн номлогч болж, өөрийн бодол санааг хүмүүстэй хуваалцах тухай бодож байгаа гэнэ. Энэ талаар тэрбээр өөрийн ламтан Билл Шилладид хэлсэн байна. Энэ нь Хилларигийн аль эртний мөрөөдөл аж. Ламтан багш хэвлэлийнхэнд ярихдаа “Тэрбээр Библийн судрыг тун сайн мэддэг. Хүмүүст өгч байгаа анхаарал халамж, хайр энэрэлийг нь би сайн мэднэ. Тиймээс тэр тун сайн номлогч болж чадна” гэсэн аж.  Өдгөө хатагтай Клинтон өөрийн нэр хүндийг сэргээх ажлыг хийж байгаа үед шашин тодорхой оролцоотой байгаа билээ. Методист сүм хийд нь хэт либерал үзэл бодлыг номлодог юм. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд энэ сүм хийд олон сүсэгтнээсээ ангижирсан. Статистик мэдээллээр бол энэ сүм хийдээс долоо хоног бүр 1000 орчим хүн нүүр буруулдаг аж. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:66.181.179.216      2017-08-16 16:47:37
Bibliig meddeg bj bolno. Yag amidral deer bibliin daguu amidarch chadahu gedeg l bna. Nomlogch bol ajilgui uedee hiideg ajil bish.