2017/08/17

АНУ-ын Виржиния муж улсын Шарлотсвилл хотноо 8-р сарын 12-ны өдөр үймээн дэгдсэн юм. Үндсэрхэг үзэлтнүүд жагсаж, жагсагчид руу авто машинтай этгээд халдаж, нэг хүн амиа алдан, 30 хүн шархадсан билээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обама үймээний талаар жиргэж, сэтгэгдлээ бичсэн нь дээд амжилт тогтоожээ. Тэрээр ӨАБНУ-ын Ерөнхийлөгч агсан, Нобелийн энх тайвны шагналт Н.Манделагийн үгийг иш татсан аж. Б.Обама “Хүн арьс өнгө, гарал үүсэл, шашин шүтлэгээсээ хамаарч үзэн ядах сэтгэлтэй төрдөггүй. Хүн үзэн ядах эрдэмд суралцах хэрэгтэй. Хэрэв үзэн ядаж чадаж байвал тэр бас дурлаж чадна гэсэн үг. Хайр дурлал бол сэтгэлийн хувьд сөрөг чанараас илүү бодит зүйл” гэжээ. Түүний бичсэн сэтгэгдэлд 2.7 сая хүн лайк дарж, 1.1 сая хүн цааш түгээсэн нь дээд амжилт боллоо.

 

PAPARATSI.MN


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.