2017/09/02

“Хурд” хамтлагийн санаачлагаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, попын нэгдсэн “Бид эх орондоо хайртай” хандивын тоглолт өнөөдөр 18:00 цагаас Төв цэнгэлдэхэд болно. Тоглолтод “Хурд” хамтлагаас гадна рок попын шилдэг, хамтлаг дуучид оролцох юм байна. “Харанга”, “Никитон” болон бусад амьд хөгжмийн хамтлагууд болон МУГЖ Т.Ариунаа, Зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяа, дуучин С.Наран болон шинэ залуу дуучид тоглолтод оролцоно. Тоглолтын тасалбарын үнэ 10 мянган төгрөг бөгөөд тоглолтоос олсон бүх орлогыг онцгой байдлын албанд хандивлах юм. 

 

Дашрамд дуулгахад, ард иргэдийн санаачлагаар эхлүүлсэн Онцгой байдлын албанд туслах хандивын аянд өчигдрийн (2017.09.01) байдлаар нийт 98 иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 62 нэр төрлийн бүтээгдэхүүн /хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж/, 828 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс 800 орчим сая төгрөгийн мөнгөн хандив цуглараад байгаа ажээ. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.