2017/09/12

“Apple” компани iPhone 8 гар утсаа Монголын цагаар урьд шөнө 1 цагт нээлтээ хийсэн байна. Шинэ загварын нээлт “Steve Jobs Theater”-ийн шинэ танхим “Apple Park”-т болсон юм. iPhone гар утас анх 2007 онд гарснаас хойш home товчлуурыг гол дизайнаа болгож, энэ дизайн нэг их өөрчлөгдөлгүй байсаар ирсэн юм. Харин шинэ iPhone 8 гар утсанд home товчлуурын оронд хөдөлгөөн мэдрэх систем суурилуулжээ. Түүнчлэн нумарсан OLED дэлгэц, түгжээ тайлах зориулалттай хүний нүүр царай таних 3D мэдрэгч, AR дүрслэлтэй аппликэйшн дээр ажилладаг илүү сайн камертай гэдгээрээ онцлог байна. "Apple" компани дараагийн үеийн iPhone гар утсаа үйлдвэрлэлийн шатанд бүрэн угсарч дуусчээ. Одоо зөвхөн танилцуулж, худалдаанд гаргах л дутуу аж. КАМЕР, ДҮРС,ЧАНАР

Шинээр үйлдвэрлэгдэж буй iPhone бүх талаараа өмнөх загвараасаа илүү болж байгаа нь тодорхой юм. 16 мегапиксель зураг буулгах өндөр чанартайн дээр 4k нягтаршил бүхий бичлэг хийх чадвартай. Энэ нь ямар ч гар утсанд байхгүй өндөр үзүүлэлт юм.

ДЭЛГЭЦ

iPhone 8 гар утас гүн хар, тод цагаан өнгөний хослолтой. Шинэ AMELOD дэлгэц нь хэдэн мянган өнгө ялгах чадвартай бөгөөд хэзээ ч үл зурагдах дэлгэцтэй хийгджээ.

IRIS SCANNER

iPhone 8-ийн дэлгэцэнд ямар ч товчлуур хийхгүйгээр шийджээ. Хурууны хээ таних мэдрэгч нь “Home Button”-ийг орлох бөгөөд давхар хэрэглэгчийн нүдийг таньж, цоож нь тайлагдах аж.

ГУРВАН ӨӨР ЗАГВАР

Юун түрүүнд iPhone 8 дангаараа, улмаар iPhone 8 Plus, iPhone 8 Pro гэсэн гуран өөр хэмжээтэй гар утаснууд танилцуулагдаж, өнгөний зургаан сонголттой байхаар төлөвлөгджээ.








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.