2017/09/12

Гоо үзэсгэлэн гэдэг хүн бүрийн хувьд өөр өөр ойлголт байдаг. Нэр хүнд бүхий сэтгүүлүүд жил болгон хамгийн дур булаам алдартнуудын жагсаалтыг гаргадаг уламжлалтай билээ. People сэтгүүл 2000-2017 онуудад дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд хэн байв гэдгийг энэ удаа толилуулсан байна. 
1. Жулия Робертс /2000, 2005, 2010 онууд/. Тэрбээр Холливудын хамгийн нэр алдартай жүжигчдийн нэг. “Оскар”-ын шагналыг хүртсэн бөгөөд сайхан инээмсэглэлээрээ бусдаас ялгардаг. 

2. Кэтрин Зета-Жонс /2001 он/. Их Британийн жүжигчин, “Оскар”-ын шагналын эзэн. Бусдыг соронз мэт татах чадвар нь түүнийг шоу бизнесийн хамгийн дур булаам эмэгтэйчүүдийн нэг болгож чадсан. 

3. Николь Кидман /2002 он/. Австралийн жүжигчин, продюссер энэ эмэгтэй ер бусын гоо үзэсгэлэнгээрээ дэлхий даяар алдартай. Цэнхэр нүд, булбарай арьс, шаргал үс зэрэг нь эрчүүдийг галзууруулах дөхдөг. 

4. Холли Берри /2003 он/. Америкийн кино жүжигчин, “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, “Эмми” шагналуудын эзэн. 

5. Женнифер Энистон /2004, 2016 онууд/. Америкийн жүжигчин, кино найруулагч, продюссер энэ эмэгтэй үргэлж гоё сайхан харагддаг билээ. 


6. Анжелина Жоли /2006 он/. Америкийн жүжигчин энэ эмэгтэй гоо үзэсгэлэн, жүжигчний ур чадвар төдийгүй буяны үйл ажиллагаа хийдэг гэдгээрээ алдаршсан нэгэн.


7. Дрю Берримор /2007 он/. Америкийн жүжигчин, продюссер, кино найруулагч энэ бүсгүй нэртэй жүжигчний гэр бүлийн залгамж халаа билээ. 

8. Кэйт Хадсон /2008 он/. Холливудын романтик инээдмийн кинонуудын од болсон Америкийн жүжигчин. 

9. Кристина Эпплгэйт /2009 он/. Инээдмийн жүжигчин. Олон нэр хүндтэй шагналын эзэн болж байсан. 


10. Женнифер Лопес /2011 он/. Америкийн дуучин энэ бүсгүй сайхан дуу хоолойтой төдийгүй гоёмсог бие галбиртай нэгэн. 

11. Бейонсе /2012 он/. Бейонсе өвөрмөц хэв маяг, чадварлаг хоолойтой төдийгүй зүс царай, бие галбир сайхантай билээ. 

12. Гвинет Пэлтроу /2013 он/. Америкийн жүжигчин, дуучин энэ бүсгүй “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, “Эмми” шагналын эзэн бөгөөд эрүүл зөв амьдралын хэв маягийг дагаснаар байнгын залуу харагддаг билээ. 

13. Люпита Нионго /2014 он/. Кенийн жүжигчин, найруулагч, продюссер энэ бүсгүй олон тооны шагналын эзэн бөгөөд гоёмсог хэв маяг, донж зэргээрээ алдартай нэгэн. 

14. Сандра Баллок /2015 он/. Америкийн жүжигчин энэ бүсгүй “Сүүдэр тал” кинонд тоглосныхоо төлөө “Оскар”-ын шагналыг хүртсэн билээ. 

15. Энэ жил оны сайхан эмэгтэйгээр дахиад л Жулия Робертс тодров. 

 

 




























Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.