2017/09/14

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль 2016 оны 10-р сарын 23-нд болсон. Уг сонгуулийн дүнгээр хурлын 41 суудлаас МАН 19, АН 22 суудал авсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байв. Гэтэл сонгууль хуудуутай болж өнгөрсөн талаар маргааш өдрөөс нь эхлэн нийгмийн сүлжээгээр болон хэвлэлээр шуугиж эхэлсэн. АН-аас нэр дэвшсэн 7 хүн сонгуулийн хууль зөрчиж, ухуулагч нараараа мөнгө тараалгасан, сонгогчдод нөлөөлж, саналыг нь мөнгө, эд зүйлээр худалдаж авсан, авахаар амлалт өгсөн зэрэг ноцтой үйлдэл хийсэн талаар иргэд ам амандаа шуугин ярих болсон нь цагдаа, шүүхийн байгууллагын хараанаас мултраагүй юм. Хэсэг шударга иргэд АН-ын нэр дэвшигчдийн хууль бус үйлдлийг баримтжуулж, дуу, дүрсийг нь бичин Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсанаар шалгах ажиллагаа эхэлж, сонгуулийн хууль зөрчсөн үйлдлүүд нь ар араасаа илчлэгдэж тогтоогджээ.

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд АН-аас нэр дэвшсэн нэр бүхий хүмүүсийг хууль зөрчсөн гэх иргэдийн гомдлын дагуу тус дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж, тогтоосныг Баянзүрх дүүргийн Эрүүгийн шүүхэд шилжүүлжээ. Цагдаагийн байгууллагын шалгаж тогтоосон буруутай үйлдлийг анхан шатны болон давж заалдах шатны эрүүгийн шүүхийн шийдвэрээр нотолсноор Сонгуулийн хуульд заасан зөрчил гаргасан нь эцэслэн тогтоогдсон байна. Дүүргийн сонгуулийн хороо дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн хуульд заасан эрхийн дагуу тогтоол гаргаж, АН-аас нэр дэвшсэн 7 нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан байна. Гэтэл сонгуулийн хорооны дээр дурдсан шийдвэрүүдийг үндэслэлгүй хэмээн АН-аас Захиргааны хэргийн шүүхэд хандаж, шалгуулах болсноос бүх будлиан эхэлжээ.

АН-аас нэр дэвшин өрсөлдсөн 41 нэр дэвшигчийн нэг нь тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ байсан. Тэрбээр Баянзүрх дүүргийн 27-р хороо буюу Дарь-Эхэд өрсөлдсөн. Түүнийг мөнгө, эд зүйл тарааж сонгогчдын саналыг худалдан авсан байж болзошгүй талаар иргэд мэдээлж байсныг цагдаагийн байгууллагад хандаж МАН-аас шалгуулжээ. Гэсэн ч шүүхийн байгууллагад очоод уг хэрэг мухардаж, баримт байсаар атал Э.Эрдэнийн талд шийдвэр гарчээ. Э.Эрдэнэ төлөөлөгч болоод зогсохгүй хурлын тэргүүлэгчээр сонгогдсон байна. Энэ үеэс эхлэн ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Баянзүрх дүүргийн хурлын сонгуультай холбоотой шүүхийн ажиллагаанд анхаарал хандуулах болжээ. Дүүргийн сонгуулийн хорооны хууль ёсны тогтоолууд үнэн зөв болох тухай захиргааны шүүхийн анхан болон давж заалдах шатнаас шийдвэр гарсан хэдий ч Дээд шүүхэд “хянагдсаны” дараа бүх зүйл эсрэгээр эргэв. Монгол Улсын Эрүүгийн болон Захиргааны тус бүр 2 шатны шүүхээс гарсан хууль ёсны шийдвэрийг Дээд шүүх хянан хэлэлцэж хүчингүй болгосон нь дэндүү шударга бус явдал болжээ. Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчдийг томилдог гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Ц.Элбэгдорж Монгол Улсын ерөнхийлөгчөөр 2 удаа сонгогдон ажиллахдаа нийт шүүгчдийг бараг 100% өөрөө зарлиг гарган томилсон. Яагаад 2 шүүхийн тус бүр 2 шатны шүүгчдийн хамтаар гаргасан шийдвэрийг Дээд шүүх “унагаж” байна гэдэг нь хэний ч анхаарлыг татах асуудал мөнөөс мөн.

Шүүх аливаа хэргийг шударгаар шийдвэрлэдэг эсэхэд ард түмэн эргэлзсээр байгаа. Энэ асуудлыг бид цаашид ч эрэн сурвалжилж, баримтаар иргэддээ хүргэх болно.   


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:27.123.213.2      2017-09-14 10:24:40
ELBEGDORJ MONGOLIIG HOGJVVLEHGVI 8 JIL BOL IH HUGATSAA YU HIISII OLON TER BUM TOGROG IDSEN GADAAD IRGEDIIG TOLGOUG NI ELEED L YWUULSAN ELBEGDORJ GARAAD OPSHOOTONGUUD BII BOKSON . ENIIG SHAKGAH HEREGTEI DEE. UKS TORD AHIJ ORUULAH HEREGGVI
 
 
IP:27.123.213.2      2017-09-14 13:50:11
Ene ergvvg zailuulbal taarna
 
 
IP:103.212.117.143      2017-09-15 12:43:41
Elbegeegiin bayjih mglchuudiin yaduurah 2 ene tentsene .
 
 
IP:202.70.34.132      2017-09-19 13:09:08
муухай хулгайч хүн шүү