2017/09/14

Зам тээврийн осол гаргаад, хуулийн дагуу замын цагдаа, даатгалын компани дуудаж, даатгалаасаа багахан мөнгө гаргуулдаг ч цагдаагийн байгууллагаас зөрчлийн оноогоо хасуулж, давхар  мөнгөн торгууль төлдөг асуудлыг хөндсөн “Хүчээр хийлгэсэн даатгал ба боловсон хулгай” нийтлэл манай сайтын уншигчдад хүрсэн.

 

Нийтлэлд “Машинтай шүргэлцсэн ослын үеэр даатгалын компани 150 мянган төгрөг олгосон ч замын цагдаагаас осол гаргасан жолоочийн зөрчлийн таван оноог хасч, 100 мянган төгрөгөөр торгосон. 150 мянган төгрөг гаргуулж авахын тулд 100 мянгаар торгуульж, зөрчийн 5 оноогоо хасуулах нь шударга бус” гэх нэгэн жолоочид тохиолдсон асуудлыг онцолсон билээ. Энэ нь ганц жолоочид тохиолдсон хэрэг мэт ч үнэндээ нийслэлийн 500 мянган автамашины жолооч нарын “хэлэх гэсэн үг” байсан нь жолооч нарын дэмжлэг, санал хүсэлтээр ил болсон юм.

Тэгвэл уг асуудалтай холбоотой нэгэн чухал мэдээллийг Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Э.Бөхбат хүргэж байна.

 

Тэрбээр, “Иргэддээ мэдээлэл хүргэхэд жолооч зам тээврийн осолд холбогдоод иргэний маргаан гараагүй тохиолдолд заавал цагдаа шаардлаггүй. Даатгал ирээд даатгалаа олгох үүрэгтэй олгохгүй цагдаагийн тодорхойлолт нэхээд байгаа даатгалыг санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахуулж болно. Иргэний маргаан гарсан тохиолдолд цагдаагийн үйлчилгээг авч МУЗХАБТХууль, дүрэм зөрсөн нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тогтоогдвол зөрчлийн хуулиар арга хэмжээ авч оноо хасагдах болно” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Эндээс осол гарч, жолооч нар маргаан үүсгэхгүй, “зохицож” чадсан тохиолдолд даатгалаа дуудан асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, ослын үеэр цагдаа дуудаж, оноогоо хасуулах, давхар торгууль төлөх шаардлагагүй аж.

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:66.181.180.40      2017-09-15 10:56:40
ter horoo n haana bdgiin bl??