2017/09/15

“Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэгчээр М.Энхболдын удирдсан танхимд суугаа МАН-ын 65 гишүүн бүгдээрээ л сайд болох хүсэл тээж байгаа. Дур эзнээ голохгүйгээс хойш нэг жил ч болтугай сайдын сэнтийд заларч, намтартаа нэг хуудас нэмэх гэж зүтгэнэ. Тэгэхээр, шинэ байгуулагдах Засгийн газар нэг жилийн л настай байх болов уу.

 

Дөрвөн жилийн хугацаанд дөрвөн удаа Засгийн газар байгуулсан АН-ын рекордыг тун удахгүй Ардын нам эвдэнэ. Харж л байгаарай” хэмээн мэдээлэл дунд тун ойрхон байдаг улстөрч ярьж суух юм. Түүний дүгнэлт ч нэг их хол зөрөхгүй нь. Хэдийгээр өөр нам байгуулж өрх тусгаарласан ч МАН дотор найз нөхөдтэй учраас энэ намд өрнөж буй ил, далд тулаан, эрх ашгийн төлөөх зөрчлийг чих тавьж суугаа нь дамжиггүй.

 

“Мэргэжлийн” Засгийн газар огцорсноос хойш долоо хоногийн хугацаа өнгөрчихөөд байхад дараагийн сайд хэн байх нь нэг мөр тодорсонгүй. Хаа нэгхэн фракциуд нь нууц уулзалт хийж, Ерөнхий сайдын тохироог ярихаас бусдаар яамдын сайд хэн байх вэ гэсэн ерөнхий дүр зураг энэ өдрүүдэд гарсангүй. Цусгүй тулаан тун ч нууцхан өрнөж байна, энэ намд. Чуулган завсарлаж, Төрийн ордон ойрын өдрүүдэд ажин түжин байгаа.


Гэвч МАН-ын саарал ордон эсрэгээрээ хоёрдугаар ээлжийн хоолонд орох гэсэн зангиатай залуусаар дүүрчээ. Мөрөөдлөө тэд ажил хэрэг болгохоор яарч яваа нь тэр. Мөнгөө барьчихаад очерлож суугаа нь ч дамжиггүй. Албан тушаал болгон заавал дэмжлэгтэй явдаг хойно ах нарынхаа үүдийг сахисан “хурган” дарга нарын санаархлыг буруутгах аргагүй биз ээ. МАН өнгөрөгч лхагва гарагт Удирдах зөвлөлөө хуралдуулан Бага хурлаа энэ сарын 25-нд гэж зарласан.

Дараагийн намын дарга хэн байхаас хамаарч Ерөнхий сайдын суудал эзэнтэй болно. Танхимаа хэнээр бүрдүүлэх эрх нь Ерөнхий сайдын мэдэлд байгаа ч огцруулах товчлуурын шагналаа горьдсон 31 улстөрчийн эрх ашгийг ч бас мартах учиргүй. Мөнгө төлсөн бизнесмэнүүд хөгжмөө захиалахаа мэдэгдэж, өөрийн хүнээ сайдын суудалд суулгахаар бэлдэж эхэлсэн яриа ч чих дэлсч байна. Мэргэжлийн Засгийн газрыг түлхэн унагахад үнэтэй кнопоо харамгүй хайрласан АН-ын найман гишүүн ч амласнаа хэзээ өгөхийг анаж суугаа юм билээ. Хэлэлцээ ёсоор бол жижиг албан тушаалуудыг АН-д өгнө хэмээн амласан гэх.

Ингээд бодоод үзэхээр энэ намд 16 сайдын суудал арай л жулдаад байгаа биз. Гурван сая хүнийхээ асуудлыг тус тусад нь хариуцах 30 яам байгуулсан ч чадах л хүмүүс. Албан тушаалд хүрч байвал ахиад 20 яам байгуулсан ч ер нь яадаг юм хэмээн бардаж суугаа гэнэ лээ, МАНайхан. Бас л бярдаж чадаж байгаа юм шүү. Тиймдээ ч Тусгаар тогтнолын ордонд дараагийн Засгийн газрын бүтэц шинээр зурагдаж буй яриа чих дэлсэх нь тэр.

Сураг сонсох нь ээ, 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед яригдаж байсан 19 яам, 21 сайдтай байхаар бүтцээ зурж байгаа гэнэ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд явж ирсэн яамдын бүтцийг задалж, зарим яамдуудыг хоёр хуваах яриа хэлцэл эрчимтэй явж байгааг “бор шувуу” дуулгав. Харин Бага хурал дэмжих эсэхийг хэлэхэд эрт. Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг хоёр салгах аж. Боловсрол, шинжлэх ухааныг нэг сайд хариуцаж, харин соёл, спорт, урлагийг хамтатган яам байгуулахаар ил далд тохироо хийгджээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг мөн л хоёр салгахаар ярьсан сурагтай.

 

Ингэснээр, Хөдөлмөрийн яам тусдаа бий болно. Нийгмийн хамгааллын асуудлыг нэг сайд хариуцна. Өнөөх МҮАН-ын М.Энхсайханд зориулан бий болгож байсан Монгол Улсын сайд гэх албан тушаалыг ч дахин бий болго хэмээн дарамт учруулж байгаа сураг дуулдав. Мөн зарим яамдын сайдын нэрс эхнээсээ дуулдаж эхлэв.


Боловсрол, шинжлэх ухааны сайдад Я.Содбаатарын нэр бичигдсэн бол Гадаад харилцааны сайдаар Г.Занданшатар, Хуульзүйн сайдад Ш.Раднаасэд, Батлан хамгаалах сайдад Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл нарын нэр зурагдчихсан байгаа аж. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ч сайд болчих хүсэл тээн анд нөхөд рүүгээ утас цохиж яваа аж. Өмнө хэлсэнчлэн, албан тушаалын тохироо хэн хэдийг төлөхөөс шалтгаалдаг бичигдээгүй хууль ёсоор ирэх өдрүүдэд энэ нэрс өөрчлөгдөх магадлал ч өндөр.

Мөн Соёл, урлаг, спорт хариуцсан сайдад Н.Учралын нэр бичигдсэн байгааг эх сурвалж дуулгалаа. Шагналаа хүлээсэн улстөрчдийнхөө амыг таглахын тулд сайдын суудал шинээр бэлтгэж суугаа МАН-ынхнаас дэд сайдын суудлаа байхгүй болгооч гэх мэт биелэх боломжгүй хүсэлт илгээх нь амны гарз биз ээ. Дэмий цаг гарзадсан хэрэг. Хоёрдугаар ээлжинд хоолонд орохоор очерлох мөнгөтэй  “бацаанууд”-ын мөрөөдөлд хязгаар байхгүй бололтой.

 

Ер нь байсхийгээд л салгаж нийлүүлж, мөнгөтэй улстөрчид зориулж сайдын суудал бэлтгэж байхаар яамны тоог нээлттэй болгочихвол яадаг юм бэ, улстөрчид өө. Монголоор дүүрэн байгаа салбар бүрийг хариуцсан сайдтай болчихвол албан тушаалд очих гэж мөнгө барьж очерлохгүй амар болно доо. Боловсон хүчний асар их нөөцтэй МАН-д бол сайд хийчих хүн хэдэн мянгаараа олдох байлгүй. Дугаар хорооны Доржийн үс засалтыг хариуцсан сайд. Дугаар байрны Дулмаагийн дотуур хувцасны асуудал эрхэлсэн сайд гээд л...Гоё юм биш үү, МАН-ынхаан.

 

 

mminfo.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:150.129.143.34      2017-09-15 10:09:45
Ene arai dendej bainaa.hiisen yamgui Olon said baih hereggyu.eruul mendiin Said tegeed setgyylsh Sarangerel Boloh hereg uu.arai denduu bainas. Mergejln hun tabiash.ahuad bur dorduulllaa Shuu dee.alban goriloogyu geed bsisan buj dee. H
 
 
IP:150.129.143.34      2017-09-15 10:13:10
Sarangerel arai bolohgyu.alban tushaal GORLOJ GARIN USEG ZURSAN L BAINA.
 
 
IP:150.129.143.34      2017-09-15 10:18:50
Eruul mendiin said l mergejln hun baih Heregteu shuu gee.ene hun sanaa bi jobdoggui Baina daa.turuushiin saidaas bur dordloo Shuu dee.arai dendyy baina.ard tumneer togloh L yam baina.bugd hurlaasaa boliylaash.
 
 
IP:150.129.143.34      2017-09-15 10:18:50
Eruul mendiin said l mergejln hun baih Heregteu shuu gee.ene hun sanaa bi jobdoggui Baina daa.turuushiin saidaas bur dordloo Shuu dee.arai dendyy baina.ard tumneer togloh L yam baina.bugd hurlaasaa boliylaash.
 
 
IP:150.129.143.34      2017-09-15 10:18:50
Eruul mendiin said l mergejln hun baih Heregteu shuu gee.ene hun sanaa bi jobdoggui Baina daa.turuushiin saidaas bur dordloo Shuu dee.arai dendyy baina.ard tumneer togloh L yam baina.bugd hurlaasaa boliylaash.
 
 
IP:150.129.143.34      2017-09-15 10:18:50
Eruul mendiin said l mergejln hun baih Heregteu shuu gee.ene hun sanaa bi jobdoggui Baina daa.turuushiin saidaas bur dordloo Shuu dee.arai dendyy baina.ard tumneer togloh L yam baina.bugd hurlaasaa boliylaash.
 
 
IP:138.68.93.229      2017-09-15 11:14:58
Yanaa ard tumnii hamag yum ni shahagdaad duuslaa sh dee...odoo shahagdah yu ch ugui bolloo...Mongoldoo l amidarmaar bdag ...harid garmaargui bna...uvuugiinhuu derged bmaar bna...
 
 
IP:202.179.11.10      2017-09-15 11:27:31
SAIDIIN TOOG NEMEH SHAARDLAGAGGVI DEE .CHANARTAI AJILAA MEDDEG TSOOHON HEDEN SAID BAIHAD YAADGII IDEJ UUH NI IHEDNE NOMTOIBAYR CHOIJILSVRN METIIN AMIDARL MEDEHGVI SAIDUUD BYR HEREGGVI . TOR ZASAGT SUUJ BAIGAA NOHDIIN HARIUTSLAGA ONDOR HUULI NI CHANGA BAIMAAR BAINAADAA
 
 
IP:46.161.14.99      2018-04-01 20:38:56
Most help articles on the web are inaccurate or inreehcont. Not this!
 
 
IP:46.161.14.99      2018-04-15 05:03:01
That adrsesdes several of my concerns actually.
 
 
IP:46.161.14.99      2018-04-16 03:00:05
This inriomatofn is off the hizool! http://hcngxaeqnrc.com [url=http://xkxybbbh.com]xkxyb bbh[/url] [link=http://xgaazijrvn.com]xg aazijrvn[/link]