2017/09/20

Загварын ертөнцөд өөрийн байр сууриа олоод баттай хан хэрмээ босгож чадсан эрэгтэй загвар өмсөгчдийн нэг бол “Asian model star” өргөмжлөлт Э.Энхболд юм. Тэрээр өөрийгөө  “James bond 007” гэж үргэлж төсөөлдөг нэгэн. Түүний гэргий мөн л загварын ертөнцөд өөрийн стилл имижийг бий болгоод авсан чадварлаг дизайнер. Бат бөх амьдралын жишээ болж яваа хосууд хамтдаа шинэ содон зүйлийг хийж бүтээж байдаг. Загвар өмсөгч залуу тайзан дээр алхахаас гадна чамгүй авьяастай нэгэн гэдгээ Яг түүн шиг шоунд оролцож харуулсан. Тэгвэл авьяаслаг, чадварлаг залуу загвар өмсөгч маань нэгэн сайн үйлсийн аян эхлүүлчихсэн яваа бололтой. Учир нь тэрээр өөрийн цахим хуудаснаа Өглөөний мэнд тун удахгүй Монголын бүх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өлзий буян нь дэлгэрсэн буянтай сайхан ажил танилцуулах болноо хэмээсэн байна.

 

PAPARATSI.MN


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:203.169.50.95      2017-09-20 16:07:13
mundag zaluu bna