2017/10/23

Парис хотод дуудлага худалдааны Sotheby’s дуудлага худалдааны ордон дадаизм болон сюрриализмын 110 бүтээлээс бүрдэх цуглуулгыг худалдаалсан аж. Хамгийн сонирхолтой бүтээл бол алдарт зураач Леонардо да Винчигийн “Мона Лиза” зургийн хуулбар байсан юм. Энэ бүтээлийг Францын зураач Марсель Дюшан урласан билээ. Зураг 470-700 мянган доллараар үнэлэгдэж байсан юм. Дюшан сахалтай “Мона Лиза”-г 1964 онд “бүтээсэн” бөгөөд харандаагаар сахал үс нэмж зуржээ. Ийнхүү сахалтай “Мона Лиза” бүтээлийг уран зурагт дурлагч нэгэн 743 мянган доллараар худалдан авчээ.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.