2017/11/17

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадоржийн холбогдсон хэргийн талаар их аварга Хакүхо М.Даваажаргал мэдээлэл өгчээ.Их аварга Тотторид болсон тэр явдлын үеэр хамт байсан гэнэ.  Тэрээр “Харумафүжи Таканоива А.Баасандоржийг шар айрагны шилээр цохисон асуудал байхгүй. Гартаа шар айрагны шил барьсан байсан нь хаа нэгтээ цохигдож хагарсан” гэжээ. Их аварга Хакүхо тэдний маргааныг салгаж, бөхчүүд хоорондоо ойлголцсон учир Таканоива ёкозуна Харумафүжигээс уучлал гуйсан. Маргааш өдөр нь тэд харилцан бие биенээсээ уучлал гуйсан талаар Хакүхо аварга хэлжээ.Энэ хэргийн талаар их аварга Асашёорюү Д.Дагвадорж ч мөн твиттертээ “Пиавны шилээр цохиогүй юм билээ” хэмээн бичсэн юм.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:66.181.181.244      2017-11-21 10:05:23
Pivo gej bichdeg sh tee.Setguulch baij iimhen ugiig bichej medehgui