2017/11/17

Би хариулчих юм уу? ... Айн?" Аймаар дарамталж, бас даажигнаж тохуурхаж байгаа юм шүү. Хурц УИХ-ын гишүүдийн, нөлөө бүхий бүлэглэлүүдийн, бүр Ерөнхийлөгчийн ч маш ноцтой гэмт хэргүүдийг сайн мэднэ гэдгээ нотлон харуулж байгаа нь энэ биз. Тэгээд л тийм итгэлтэй, бас дарангуйгаар даажигнаж байгаа хэрэг. Гишүүд нь таг. Бушуухан дэмжээд, дэмжээд Солонгост Элчингээр явуулчих шиг болов. 

Эндээс ар араасаа залгасан хэд хэдэн ноцтой асуудал гарч байна:

1. Хурц нь тийм олон улс төрчидийн ноцтой гэмт хэргүүдийг мэдэж байсан юм бол яагаад өдий хүртэл нуун дарагдуулж байсан юм бол? Тэр өөрөө АТГ-ын орлогч дарга, бас ТЕГ-ын дарга байсан хүн. Боломж нь бүрэн бий. Тэр яагаад үүргээ биелүүлсэнгүй вэ?

2. Үүргээ биелүүлээгүй төдийгүй тэр бүх ноцтой булхай гэмт хэргүүдийг нуун дарагдуулсан байна. Эсвэл гэмт хэрэгтнүүдтэй хуйвалдсан гэж үзэх бүрэн боломжтой юм биш үү?

3. Нуун дарагдуулсан төдийгүй түүнээ улс төрийн томилгоондоо барьцаа болгон ашиглаж, өөртөө ашигтай шийдвэр гаргуулахад хүргэж байна. Энэ нь Монголын Төрийг, Монголын хууль ёсыг дарамталж буй үйлдэл биш гэж үү? Өнөөх НО-той улс төрчидийнхөөс ч илүүгээр ноцтой гэмт хэрэг биш үү?

Ийм шат дараалсан ноцтой үйлдэл л харагдаад байх юм.

УИХ-ын чуулган дээр, бүх нийтийн өмнө ийм зүйлсийг зүгээр л тоглож, эсвэл айлгах гэж хэлдэггүй юм. Ямар хүүхэд биш. Хэлж буй үгнийхээ хариуцлагаа бүрэн хүлээх чадвартай хариуцлагатай хүний үг шүү дээ. Одоо бүр улсаа төлөөлөөд харьд элчин болох гэж буй хүн. Түүний үг зүгээр нэг тоглоом, поп улс төрчийн хоосон дэмийрэл биш. 

Тэгэхээр олон улс төрчидийн ноцтой гэмт хэргүүдийг мэддэг атлаа үүргээ биелүүлээгүй, нуун дарагдуулсан, хуйвалдсан байж болзошгүй, тэр бүү хэл түүнээ ашиглан улс төрийн дарамт хийж, өөртөө ашигтай шийдвэр гаргуулж буй рекетчинг, гэмт хэрэгтэнг тэгээд бүр улсаа төлөөлүүлээд Элчингээр томилчихож болдог юм уу?

ЯАХ АРГАГҮЙ манай улс төр, бүр Ерөнхийлөгч нь хүртэл гэмт хэргийн том сүүл, сүүдэртэй, түүгээрээ барьцаалагдсан юм гэсэн логик дүгнэлт л гарна. Өөр юу гарах юм бэ? Тэгээд бүгдээрээ Хурцын өмнө жинхэнээсээ гөлөг царайлцгаагаад... Өөр яаж ч чадахгүй байгаа биз дээ?

Хэрвээ Хурцын үгст үнэн хомс юм бол яагаад ийм худал хуурмагаар нийгмийг бужигнуулж байдаг хариуцлагагүй худалч нөхрийг Элчингээр тавьдаг юм бол? Харин ч хүн ноцтой гүтгэсэн хэргээр хариуцлага хүлээлгэх ёстой юм биш үү? Аль ч хувилбараар Хурц элчин байх боломжгүй мэт.

Хонины арьс нөмөрсөн чоноор хонио мануулахаар балрах нь ойлгомжтой. Ер нь тэгэж дахин дахин балраад байгаа атлаа хашрахгүй л юм даа, бид.

ЭХ СУРВАЛЖ: ZUV.MN


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.70.34.98      2017-11-17 12:05:08
ТОМЧУУЛ ГАНЦХАН ХҮНД Л БАРИУЛАХЧИХИЙМ АА ЗАЙЛУУЛ ГЭЖ
 
 
IP:150.129.143.50      2017-11-17 12:29:31
Энэ хүн тас оргүй юм яриагүй Биз дээ.Улсын их хурлын гишүүд Ийм л Но байгааг хэлсэн болуу.
 
 
IP:27.123.213.2      2017-11-17 13:48:11
VNEN DEE L AIMAAR DAIJIGBAJ BAINA LEE. INEEGEED L. TOLGOI TSEEHEE GAYAAD L. ENE IH OLIN HVNII HO G MEDDEG. ENE MONGOL ORNII. UKS TORCHDIIG. TARAAWAL TAARNA
 
 
IP:27.123.213.2      2017-11-17 13:50:01
ESTOI. DANALZAJ BAINADAA. ENE HVND INGEED TAWLUULAAD BAIJ BAIH GEJ. ARAI CHDEE
 
 
IP:27.123.213.2      2017-11-17 14:05:31
ENE ULS TORD. HURTS SHUG. HUWALZUUD IH BAINAA. YAANAA. MONGOL ORON MINI
 
 
IP:202.179.11.10      2017-11-17 15:09:41
uls torchid ene mantuu shig shar nohort atguulsan baina. .Ene tiim ih meddeg ym bol. Shudarga baij ene ard tvmenee hamgaal. . Chadahgvi har golog hudalaa bigti hvzvv seeree hodolgood bai
 
 
IP:103.229.120.245      2017-11-17 17:30:36
Ногоо Баасанхуу энэ Батзандан жавхлан 3 нийлээд л орилох хэгэгтэй ш дээ энэ Хурцийн Амиго нэлгуулж Торино хувалзнуудийн булхайг дэлгэх хэрэгтэй тэгвэл рад туман та 3ийг насан тушкам хайрлая
 
 
IP:103.57.94.197      2017-11-18 08:51:15
Hurts guai mundag yumoo.ih hurald yamar nuhduud suuj baigaag aihgyigeer ard tymend helj chadsan tsoriin gants hyn.
 
 
IP:112.72.11.106      2017-11-20 07:59:00
Aihgui ard tumend helheech hatdaa.namaig demjihguu bol uuriig chin bulhaig delgene gsn surduulsen shinjtei yrij bsan n estoi ontsgui sanagdsab uur turiin bolovson huchin bdagguimu enenees uur
 
 
IP:112.72.11.106      2017-11-20 08:00:50
Yaj ch bodson arail bishee