2017/11/18

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд саналаа хэллээ.

Л.Болд: -Намын бүлгүүдтэй зөвшилцөнө, УИХ-ын даргатай зөвшилцөнө гэдэг Бүлэг дотроо өрсөлдсөн юм уу.

Ц.Мөнх-Оргил: -Та энэ хоёр хүнийг нэр дэвшүүлэх асуудлаа бүлэгтэйгээ зөвшилцсөн юм уу. Зөвшилцсөн бол ил хэлэх хэрэгтэй. Бүлгүүдийн хооронд тохиролцоо байсан юм уу. Намын даргатайгаа ярилцсан юм уу.

О.Содбилэг: -Зөвшилцөж долоон хүн байна гэдэг дээр сая хэлэлцээд дэмжчихсэн. Санал хураалтын бэлтгэлдээ оръё. Нууцаар санал хураах горимын санал гаргаж байна” гэв. Уг горимын саналыг байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжлээ.

Нууцаар санал хураалт явуулахад байнгын хорооны 12 гишүүнээс УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Л.Болд  нар олонхийн санал авлаа. Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр дэмжье гэснийг байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжлээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.