2017/11/18

УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллахаар болжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн Хэвлэл олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллана гэдгийг эх сурвалжийн мэдээллээ.

Гантөмөрийн Уянга нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн.

-1993 онд 10 жилийн 40-р дунд сургууль,

-1999 онд Дорно дахины дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр,

-2009 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн.

Тэрбээр 1998 онд телевизийн нэвтрүүлэгч, сурвалжлагчаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2001-2004 онд Ардчилсан намын олон нийттэй харилцах хэлтэст ажилласан байна. 2004-2009 онд “Монгол таймс” сонины эрхлэгч, 2009-2010 онд “Улс төрийн сонин”-ы эрхлэгчээр тус тус ажилласан бөгөөд 2010-2011 онд МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байв. Г. Уянга 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:27.123.212.128      2017-11-18 10:03:47
Iim metiin yum bitgii awaldaa ene yu zowoldog yum we nowsh gej ene mongol er ni yu bolood bnaa
 
 
IP:103.57.95.232      2017-11-18 12:28:27
Gants l ym guiya uyanga .battulgatai niileed hytaduudiig l gargachih.naad jungaa elbegdorjoo ilchilj mgld gants buyn uildeedheech
 
 
IP:202.179.27.135      2017-11-18 12:58:54
ZA arai ugui bailgui de. 100-n ailiin hyatdiin huuhed
 
 
IP:27.123.214.121      2017-11-18 18:29:03
Bitgiil awch vzeeree uynga erdenechimeg arai bish shvv