2017/11/18
Spice Girls хамтлаг эргэн нэгдэнэ гэх мэдээлэл хэвлэлийнхний анхаарлыг Виктория Бэкхем рүү хандуулсан аж. Виктория бүсгүй хамтлагтаа эргэж орохгүй гэж нэг бус удаа мэдэгдэж байсан билээ. Тэгвэл сүүлийн үед ирэх жил хамтлагийн бүх гишүүд тайзан дээр гарна гэх яриа гарах болсон. 


Энэ мэдээлэл үнэн бодит эсэхэд олон хүн эргэлзсэн. Үнэхээр л тэдний зөв байжээ. Виктория Бэкхемын албан ёсны төлөөлөгч мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр загвар зохион бүтээгч бүсгүй урлагт хэзээ ч эргэж орохгүй гэдгийг онцолжээ. Викториягийн ажлын хуваарь маш шахуу байгаа учраас тийм боломж байхгүй гэдгийг хэлжээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.