2017/11/18
Холливудын алдартнууд өөрийгөө янз бүрээр тордож, гоё сайхан харагдахын тулд бүхнийг хийдэг билээ. Гоо сайхны үйлчилгээг тогтмол авч, пластик мэс ажилбар хийлгүүлж, хувийн дасгалжуулагч авч, хамгийн сайн гэгддэг үсчин, хэв маяг оруулагчдыг зорьдог. Ийм боломж ч тэдэнд бий. Гэхдээ хүн бүр хүссэн зүйлдээ хүрдэггүй. 

 

Тэгвэл жүжигчин Шэрон Стоун үүнийг чадаж байгаа юм. Өдгөө 59 настай жүжигчин эмэгтэй оготор даашинз, банзал өмссөн хэвээр байна. Гоёмсог биеийн галбираа харуулах үүднээс усны хувцсыг зоригтой нь аргагүй өмсдөг. Саяхан тэрбээр үсний засалтаа өөрчилсөн бөгөөд эрч хүч, залуулаг байдлаараа бусдыг алмайруулж байгаа юм. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.