2017/11/18
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт дэн буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудыг шалгах, үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Засаг даргын захирамж гарсан билээ.

 

Засаг даргын орлогчоор ахлуулан Нийслэлийн аялал жуулчлалын газар, дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан 2017 оны арваннэгдүгээр сарын 6-наас 10-ны өдрийг хүртэл дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй дэн буудлуудад хяналт шалгалт хийлээ.

 

  1. Зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан. /Нийслэлийн аялал жуулчлалын газрын зөвшөөрөлгүй/
  2. Холбогдох бичиг баримт байхгүй.
  3. 21 насанд хүрээгүй иргэнд үйлчилсэн.
  4. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үйлчилсэн.
  5. Тамхины хяналтын тухай хуулийг зөрчиж буудлын өрөөнд тамхи татуулсан.
  6. Архидан согтуурах, биеэ үнэлэх нөхцөлийг бүрдүүлсэн.
  7. Зочин бүртгэлийн дэвтэр хөтөлдөггүй, хөтөлж байгаа зарим нь шаардлага хангахгүй,
  8. Цагаар үйлчилдэг цагийн тарифтай,
  9. Аялал жуулчлал, дэн буудлын стандарт шаардлага хангахгүй /ажилчид дүрэмт хувцасгүй, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй, нэг удаагийн хэрэгсэл өгдөггүй гэх мэт/
  10. Галын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй
  11. Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй
Иймд ажлын хэсгээс холбогдох чиглэл тус бүрээр зөвлөн тусалж, 12 дэн буудалд зөрчлийг арилгуулан ажиллах тухай албан шаардлагыг хүргүүллээ. Тодорхой хугацааны дараа албан даалгаврын биелэлтийг дахин шалгах юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:66.181.186.253      2017-11-18 14:32:05
Bolson boloogui den buudaliig haah heregtei
 
 
IP:103.229.121.166      2017-11-18 16:45:04
БУУДАЛУУД ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ ЗӨРЧИЛ ИХТЭЙ БУУДАЛУУДЫГ БҮГДЫН ХАА БУУДЛУУДЫН ОРОНД НОМЫН САН НЭЭ САГС ХӨЛ БӨМБӨГ ТОГЛОДОГ ГАЗАР ОЛОНООР НЭЭ МУУХАЙ БУУДАЛУУДЫГ ХАА
 
 
IP:66.181.172.12      2017-11-18 18:44:18
Buudal nertei iim zavaan gemt hergiin uur uurhai bolson gazruudiig haagaachee.yamar heregtei gj toimgui olon buudal ajilluulaad baidgiin be? Yanhandalt,arhidalt,boonooroo hozor togloh gj l ihenh humuus n orj bga bizdee.arai denduu yumaa.iin zavaan gazruudaa haagaachee.
 
 
IP:66.181.172.12      2017-11-18 18:46:26
Jijig buudal nertei iimerhuu gazruudad gadnii juulchid oron l gj bsihguishd.