2017/11/22
Мэдээллийн YourNewsWire сайт нэгэн Холливудын жүжигчин Киану Ривзтэй холбоотой нийтлэл тавигджээ. Уг нийтлэлд Ризв Миланд зочлох үеэрээ эрч хүч орохын тулд нярай хүүхдийн цус уусан гэдгээ хэлсэн мэтээр бичжээ. Хүүхдийн цус сордог Ривзийн тухай яриа тэр даруй цахим сүлжээгээр тарсан аж. Олон арван мянган хэрэглэгчид энэ мэдээллийг цааш нь түгээсэн аж. Мэдээллийн сайтууд дээр гарсан нийтлэлүүдийг шалгадаг нэгэн сайтын ажилтнууд энэ яриаг нарийвчлан судлахаар шийджээ. Тэд хууль сахиулах байгууллагууд, нэр хүндтэй хэвлэлүүд энэ мэдээг нотлоогүй гэдгийг олж мэдэв. Жүжигчин эр үнэхээр л Милан хотод очсон ч нэг ч сэтгүүлчид ярилцлага өгөөгүй байна. Төдөлгүй уг нийтлэл дээрх шуугиан тарих дуртай сайтаас устгагдсан аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:73.34.30.85      2017-11-22 11:50:06
My favorite acter! He never gonna do this kind of stuff