2017/11/22

Форбс сэтгүүл энэ оны хамгийн өндөр орлоготой дуучдыг нэрлэв. Жагсаалтыг Америкийн дуучин Бейонсе тэргүүлсэн байна. Нэрт RnB дуучин 2017 онд 105 сая доллар олжээ. Өнгөрсөн жил худалдаанд гарсан Lemonade цомгийнх нь орлого түүнд ийм амжилтыг авчирсан аж. Удаах байрт Их Британийн 29 настай дуучин Адель бичигдэв. Тэрбээр нэг жилийн дотор 69 сая доллар олсон гэнэ. 

44 сая долларын орлого олсон дуучин Тэйлор Свифт гуравлажээ. Гэхдээ Тэйлор ойрын хугацаанд орлогоо мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжтой. Учир нь, удахгүй тэрбээр өөрийн шинэ цомгийг дэмжих зорилгоор аялан тоглолтод гарна. Түүнчлэн хамгийн баян эмэгтэй дуучдын жагсаалтад Селин Дион, Женнифер Лопес, Бритни Спирс, Барбара Стрэйзанд нар багтав. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.