2017/11/24

“Сайхан бүсгүй” Фэйсбүүк группийн бүсгүйчүүд 50 сая төгрөгөөр Хан-Уул дүүрэг, Яармагийн эцэст байрлах 73-р цэцэрлэгт 110 мкв талбай бүхий өргөтгөлийг барьж өгчээ.

Тэд барилгын ажлыг өнгөрсөн 9-р сараас эхлэн гүйцэтгэж ашиглалтад бүрэн нийцсэн цэцэрлэгийг өнөөдөр хүлээлгэн өгсөн бөгөөд олон сайхан сэтгэлт ээжүүдийн хандиваар цэцэрлэгийг барьсан гэдгийг онцолсон юм. “Сайхан бүсгүй” групп өмнө нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн мэс заслын тасгийг тохижуулж, “Манна” асрамжийн төвд болон н.Цэлмэг охинд хагалгааны хандив цуглуулж өгсөн гээд томоохон ажлуудыг группийн 30 мянга гаруй эмэгтэйчүүдийн хандиваар хийсэн байна. Уг группийн 130 мянга гаруй бүсгүйчүүд нэгдэж нэгэн бүхэл болж ийнхүү хөөрхөн бяцхан үрсийг цэцэрлэгтэй болголоо. Зарим хүмүүст нээх их зүйл биш юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ та бодоод үзээрэй. Төрийн ордонд кофе ууж, суудлын төлөө шоу хийж, ард түмэн шаардлага тавих гэхээр мөнгөгүй, улс орон хэцүүхэн байна гэж хэлдэг тэдний хажууд цөөхөн ээжүүд маань нэгдээд тэдний барьж чадаагүй цэцэрлэгийн өргөтгөлийн хийчихлээ. Төрд суусан төмөр сэтгэлтнүүдээ энийг хараад өөрсдөөсөө ич.






















Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.179.31.111      2017-11-24 12:32:18
дэмжиж байна. ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
 
 
IP:180.149.98.114      2017-11-24 14:41:24
yasan goyo yum bee buyand ni dagan bayasayaa, sain uils delgertugei
 
 
IP:103.57.94.247      2017-11-24 18:43:56
Huuhnuud huchteiiiii... Goe bna! Amjilt!
 
 
IP:185.158.132.166      2017-11-25 08:09:42
Disponível no: Acesso dentro de: 20 abr.