2017/11/24
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар АН-ын бүлгийн даргын өрөөнд маргалдсан мэдээлэл шуугиан тариад буй. Тэгвэл уг үйл явдлын талаар Б.Хурц, Ж.Батзандан нарын эсрэг тэсрэг байр суурийг түүвэрлэн хүргэж байна. 

 

Б.Хурц: Энэ бол эр хүмүүсийн хооронд л болсон хэрүүл

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлын дараа Байнгын хорооны хурлын дараа Д.Эрдэнэбатын өрөөнд Лу.Болд бид гурав сууж байхад Ж.Батзандан орж ирсэн. Намайг харангуутаа үсэрч цочоод миний гуя руу цохиод "Юу байна аа" гэсэн. Би "Чи юу балайраад байгаа юм" гэсэн чинь Ж.Батзандан PR ш дээ гэсэн.  Ална шүү гэсэн нь үнэн. Гэхдээ Батзандан ч бас намайг ална шүү гэсэн. Яагаад тэрийгээ хэлэхгүй байгаа юм. Энэ бол эр хүмүүсийн хооронд л болсон хэрүүл. Но-той хүмүүс л нууцтай байгаа. Хууль бус юм хийж байсан гурван гишүүн л орилоод байгаа. Намайг хиймлээр муухай харагдуулаад байгаа хэрэг. Батзандан гишүүний Төрийн өмчийн хороонд байсан нэг ах, Төрийн нарийн бичгийн дарга байсан нэг ах АТГ-т шалгагдсан. Ийм л ашиг сонирхолын зөрчилтэй болохоор над руу дайраад байгаа юм ш дээ.

 Ж.Батзандан: Энэ жүжигчнийг нээлттэй сонсгол дээр дуудаж баримтыг нь гаргаж тавина

Цензуртэй байгууллагын даргаар ажиллаж байсан хүн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо хэд хэдэн ноцтой зүйл ярьж худлаа гүтгэлэг тараасан.   Бас “Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан нэг ах нь цагдаагаас нэг өрөө байр дээрэмдэж авсан” гэж ярьсан. 1990-ээд оны үед Төрийн өмчийн хороонд миний нэг ах ажиллаж байсан. Цагдаа дээр ийм хэрэг байхгүй байна. Үүнтэй холбоотойгоор би Төрийн өмчийн хороо, ЦЕГ-аас тайлбар мэдээлэл авч байна.  Генерал Б.Хурц хувийн архивтаа улстөрчидтэй холбоотой материал цуглуулчихсан. Түүнийг БНСУ явахдаа аваад явах гээд байна. Харин би “Энэ бүх баримтаа АТГ, прокурор, ЦЕГ руу шилжүүл” гэж шаардаж байгаа.Д.Эрдэнэбат даргын өрөөнд юу болсон талаар Б.Хурц бас худал мэдээлэл тараасан. Миний амнаас ална тална гэдэг үг хэзээ ч гарч байгаагүй, гарахгүй. Үүнийг Л.Болд, Д.Эрдэнэбат гэдэг хоёр хүн мэдэж байгаа. Гэтэл “Ж.Батзандан ална гэхээр нь би зөрүүлээд ална гээд хэлчихсэн ш дээ” гэсэн. Хөөрхөн цагаан нүдний шил зүүчихээд, хар цүнх барьчихаад жүжиг тоглож байна. Энэ жүжигчнийг нээлттэй сонсгол дээр дуудаж баримтыг нь гаргаж тавина. Нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэж Эрүүгийн хуулийн зүйл анги байдаг. Үүний дагуу би Б.Хурцыг цагдаад өгчихсөн байгаа. Сандал дээр сууж байсан учраас нөхрийн ёсоор гуяан дээр нь гараа тавьж мэндэлсэн. 

 

ЭХ СУРВАЛЖ: JIRGEE.MN


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:66.181.160.35      2017-11-24 10:21:04
batzandan odoo shalchignahaa bolimoor yum gaigui yum bolovuu gsen bnga em hun shig shalchignaj heruul hiij yavah yum ajlaa hii heruul yahav
 
 
IP:66.181.160.61      2017-11-24 11:48:20
Yg vnen
 
 
IP:202.70.34.98      2017-11-24 14:27:33
Батзандан хэрүүлч авгай
 
 
IP:183.177.98.34      2017-11-24 15:04:45
batzandandan muu 1novsh mini chi uls ex orondoo xairtai bailaa yu ;;;
 
 
IP:202.21.101.246      2017-11-24 15:15:09
Batzandan ydajil bolovsroltoi hun ymaa, Khurts baidgui ee unen chadalgui, hel yrianii baylaggui bna lee.
 
 
IP:202.179.11.10      2017-11-24 15:28:18
BATZANDAN VNENII TOLOO VNEN YM HELJ BAIGAA NAAD HURTS CHIN HVZVV SEEREE HAYLAAD HAWIIN HVNIIG ALUURCHIN BOLGOOD. SOLIOTOI MAL SHOROND HIIWEL TAARNA