2017/11/24

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Пүрэвлхагвыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргажээ. Тэрбээр П.Пүрэвлхагвыг хувийн эрх ашигтаа үйлчилж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 6-р хуралдаанаар ашиг сонирхлын зөрчил бүхий тогтоол гаргаж, архи согтууруулах ундааг хавтгайруулан борлуулах онцгой бүрэн эрхийг нэр бүхий компаниудад олгосон хэмээн үзсэн аж.

Уг асуудлыг хуулийн хүрээнд судлан үзэж, ашиг сонирхлын зөрчил бүхий тухайн хуралдааны тогтоолыг хүчингүй болгон, буруутай этгээдэд хариуцлага тооцож хариу мэдэгдэхийг АТГ-аас хүссэн байна. Харин хуулийн хугацаанд зохих арга хэмжээг аваагүй тохиолдолд дараа дараагийн шатны арга хэмжээ авахаа мэдэгдэв. 




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:66.181.181.207      2017-11-25 09:49:35
Hoorondoo bie bienee hemlej irseer bgd sonoj bga mgl uls da .zerleg buduuleg humuus hoorondoo ch evtei bj hezee ch chadahgui ym