2017/12/05

Lhamour" брендийг үүсгэн байгуулагч "Natural Essentials" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хулан ийнхүү бухимдлаа. Америк хүнсний бүтээгдэхүүн Монгол оронд худалдаалж нэрд гарсан "Үлэмж гросс" ХХК буюу "GoodPrice" сүлжээ дэлгүүр жижиг дунд бизнес эрхлэгч, харилцагч байгууллагуудынхаа мөнгийг 3-5 сараар түгжиж хохироох боллоо.

"Манай бүтээгдэхүүн зарагдаад байхад, бидний сүүлийн 5 сарын орлогыг өгөхгүй, тэр чигээрээ гүрийж, алга болох юм. Бүх талаасаа хичээлээ. Гуйж үзлээ, гомдож үзлээ, уурлаж үзлээ, албан бичигнүүд ар араас нь явууллаа, удирдлагад нь хэллээ. Үнэхээр аргаа барж бна. Би 40 хүний цалин, татвар, түрээс төлж, түүхий эд авч үйлдвэрлэлээ явуулах ёстой! Монголоо юм хийж бүтээе гэхээр дандаа энд тэндээс ийм дарамт үүсгэх юм. Бид орлогоо авмаар байна!" гэж цөхөрч бухимдсан бүсгүй өгүүлжээ. "Цагаан зах"-тай "дээрэмчин" гэж үүнийг хэлж болно.

"Үлэмж гросс" ХХК-ийн захирал Б.Чингүүн та тансаг унаа хөлөглөж, Бразилаар зугаалан, баян тансаг амьдралаа нүүр номд гайхуулах дуртай. Бизнесийн ёс зүйтэй байхыг шаардаж байна




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:66.181.187.227      2017-12-05 13:27:56
Zob bna mongoo og
 
 
IP:59.153.112.83      2017-12-05 19:10:17
манайх -2017 оны борлуулалтаа аваагүй.олон газар мөнгөө авах гэж цөхрөнгөө барж байгаа байхаа.хэлэхээр бартераар бараа ав гэдэг.үнэ нэмж зарсан барааг нь авахаар харилцагч бидэнд ямар ч ашиг алга.бартераар бараа авлаа гэхэд хэдэн арван саяар хүн идэж уух хүнс авахгүй шүү дээ. тэдэнд өгнө гэж хэлээд үлгэр болно. энэ тал дээр хуулийн зохицуулалт л хэрэгтэй болоод байна. гэрээгээр бараагаа борлуулж байгаа компани хувь хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалт хийх хэрэгтэй юм
 
 
IP:103.229.121.97      2017-12-05 21:22:43
Тэнгэрт хадсан унэтэй барааг хэн авах вэ? Оффошортонгууд л ордог биз. Унэтэй хортой жимсийн нь идсэнээс ориг махаа ориг байгалийн жимсээ идсжн нь елзийтэй шуу!!!
 
 
IP:103.229.121.97      2017-12-05 21:24:10
Зогсоол нь хуртэл телбер буу зуглээрэй
 
 
IP:43.242.243.48      2017-12-05 21:54:08
монголд хамгийн ашигтай нь томоохон супермаркет нээх учир нь Банкинд хүү төлөхгүй /нийлүүлэгчийн мөнгийг өгөхгүй/ Импортлогчийн нийлүүлсэн бараан дээр 20-25 хувь нэмж зарж ашиг хийнэ Нэмүү өртөгиийн албан татвараас давхар ашиг хийнэ Нийлүүлэгчийн борлуулалтын үнийн дүнгээс урамшуулал авж ашиг хийнэ Өшөө олон ашиг тус байнаа Харилцагчийн мөнгө өгдөггүй алдартай газрууд олон байгаа шүү
 
 
IP:43.242.243.48      2017-12-05 21:54:12
монголд хамгийн ашигтай нь томоохон супермаркет нээх учир нь Банкинд хүү төлөхгүй /нийлүүлэгчийн мөнгийг өгөхгүй/ Импортлогчийн нийлүүлсэн бараан дээр 20-25 хувь нэмж зарж ашиг хийнэ Нэмүү өртөгиийн албан татвараас давхар ашиг хийнэ Нийлүүлэгчийн борлуулалтын үнийн дүнгээс урамшуулал авж ашиг хийнэ Өшөө олон ашиг тус байнаа Харилцагчийн мөнгө өгдөггүй алдартай газрууд олон байгаа шүү
 
 
IP:66.181.176.148      2017-12-07 20:24:08
Mongoo ogoh heregtei