2017/12/07

Цахим ертөнцөд Японы метронд зодоон хийж буй Монгол иргэдийн бичлэг цацагдсан юм. Тус бичлэгийг үзсэн хүмүүс Монголчуудыг янз бүрээр хэлж, метронд зодоон хийсэн хүмүүс рүү хүртэл давшлаад байсан. Тэгвэл тус зодооныг Хятад иргэн эхлүүлсэн гэх мэдээлэл байна. Нэгэн иргэн тус зодооны тухай өөрийн сошиал хаяг дээрээ ийнхүү нийтэлжээ. Тэрбээр “За, тэр Метронд болсон зодооны талаар. Зодуулж байгаа нь Хятад хүн. Гэхдээ тэр Хятад хүн хятадаар чанга чанга утсаар ярьж, хараал хэлж байхад нь Монгол залуус очиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхыг хүссэн байна. Гэтэл өөдөөс нь нулимсан байгаа юм. Улмаар зодоон үүссэн. (Японд метронд утсаар ярихыг хориглодог). Метронд явж байсан Япончуудын мэдүүлэг өгөхдөө “Японы телевизээр гарч байгаа худал мэдээлэл. Худал мэдээлэл тараахаа зогсоо” гэсэн байна. Зодоон хийсэн залуугийн хаяг руу үхээч, зайлаач, новш өөрийг чинь ална даа нтр, адилхан Монголыгоо дээрэлхлээ гээд бүр арай л аймаар хэлэх хэлэхгүйгээр харааж байна. Учрыг нь олохоосоо өмнө амаа хамхиад сурчихвал. Одоо тэр хүнээс уучлалт гуйгаарай" гэжээ.

 




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:43.242.243.137      2017-12-07 21:34:37
khelekh gazraa khelj khelekhgvi gazraa amaa khamkhiad yavakh bj dee dvv nar..khelee geed yun zov bolov ??? estsestee tegeed zodson mglon byryydaad ...mglchyydiin ner khvnd ikh ynlaa daa
 
 
IP:112.72.11.105      2017-12-14 02:36:38
Metrond yvj bsan japan humuus n l shaardlaga tavina biz mongolchuud heleh heregguil bj.zarim uyd sonsson ch sonsooguim shig harsan ch haraagui met bh n deer ym bnle