2017/12/07

Манай улс жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ жил зуншлага муу, гантай байсан учир 930 мянга орчим тонныг л бэлтгэжээ. Тиймээс малын тэжээл, өвсийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2018 оны зургаадугаар сарын 30-ныг хүртэл чөлөөллөө.
 
Энэ дагуу малын 12 нэр төрлийн тэжээл, өвснөөс татвар авахгүй юм. Үүнд тэжээлийн өвс, хөх тариа, арвай, овъёос, эрдэнэшиш, царгасны бутмал болон хорголж, царгаснаас бусад ургамлын болон багсармал хорголжин тэжээл, ясны гурил, шар айраг исгэх эсвэл дарсны нэрэлтээс гарсан хаягдал, шаар, үр тариа болон буурцагт ургамлыг шигших, тээрэмдэх эсвэл бусад боловсруулалт хийх үед гардаг хорголжилсон, хорголжлоогүй хивэг, үртэс, бусад үлдэгдэл, шар буурцагны шахдас, малын бэлдмэл зэрэг багтжээ. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.