2017/12/07

Баянгол дүүрэгт хэрэгжиж буй “Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамтай хамтран “Маск” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Уг төсөл дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжих бөгөөд эхний ээлжинд дөрвөн сургуульд “Агаарын бохирдлын эрсдэлийг бууруулах арга замууд” нэртэй мэдлэг олгох сургалт зохион байгуулж, сургуулийн нийгмийн ажилтнууд, эмч нарыг дунд хамруулан сурагчдад үнэгүй маск тараах юм байна.

"Маск" төслийн гол зорилго нь хүүхэд багачуудад агаарын бохирдлын хор уршгийг таниулахад оршиж байна. Төслийн багийнхан дүүргийн холбогдох албаны хүмүүсийг чадваржуулах, агаарын бохирдлоос болж учрах эрсдэлийг хэрхэн бууруулах талаар сургалт явуулж, утааны голомтод бүс болох МҮОНВТ-ийн ойр орчимд утааны бохирдол хэр байгааг тусгай багажаар хэмжиж тогтоолоо.

Хорт утааны төвшин 482 нарийн ширхэгт тоосонцор буюу 2.5 pm хүрч байгаа нь хүний биед онц аюултай нөхцөл болохыг “Маск” төслийн гүйцэтгэх захирал Дэвид Часс хэлэв. Энэ үеэр сургалтад хамрагдсан албаны хүмүүс хүнсний дэлгүүр болон ойр орчмын эмийн санд маскны олдоц хэр байгаа, зарагдаж буй маск стандартад нийцсэн эсэхтэй танилцсан юм байна.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:103.57.94.211      2017-12-08 10:06:43
маскаа зүүгээд ч болов уушгаа хамгаалах хэрэгтэй төр засгийг хараад хүлээгээд нэмэргүй эрүүл мэндээ алдана
 
 
IP:103.57.94.211      2017-12-08 10:06:43
маскаа зүүгээд ч болов уушгаа хамгаалах хэрэгтэй төр засгийг хараад хүлээгээд нэмэргүй эрүүл мэндээ алдана