2017/12/07

Нийтийн сонсгол зохион байгуулах асуудлыг судлах үүрэг бүхий Ажлын хэсгийг О.Содбилэг гишүүн ахалж буй бөгөөд энэ сарын 5-ны хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын томилгооны асуудалтай холбогдуулан сонсгол зохион байгуулах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хулын үеэр энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын Тамгын газраас ирүүлсэн лавлагаа, сонсгол явуулах санал гаргасан гишүүдийн тайлбар зэргийг сонсож танилцжээ.

Нийтийн сонсгол зохион байгуулах тухай хуульд нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журмыг УИХ батлахаар заасан боловч томилгооны сонсголыг ямар албан тушаалтан дээр явуулах асуудлыг нарийвчлан заагаагүй, мөн энэ талаарх журам батлагдаж гараагүй учраас эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байна гэж Ажлын хэсгийн гишүүд үзсэн байна.

Иймээс Элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүдтэй холбогдож яригдсан асуудлыг Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх, харин нэр дэвшигчтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг Өргөдлийн байнгын хороонд шилжүүлж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.179.11.10      2017-12-07 16:26:49
zowoo doo
 
 
IP:180.235.184.5      2017-12-07 17:10:19
Энэ хүн элчингээр явахгүй бол үхчих гээд байгаа юм байх даа.Аль эсвэл хэнээс ч юм юунаас ч юм зугтаж хол байх шаардлага гараад байгаа юм бол уу?!
 
 
IP:66.181.176.148      2017-12-07 20:09:17
Muuhai hun bitgii elchingeer ybuul shorond hii
 
 
IP:202.179.31.123      2017-12-08 09:34:10
Хурц гэж нөхөр монгол төрөөр тоглохоо одоо боль. Наад нөхөрөө шалгадаг газар нь шалгуулаач. Их юм мэддэг нөхөр дээ. УИХ-ын гишүүд хэдий болтол дарамтлуулах юм.Гишүүд ээ.ярих уу, болих уу.