2017/12/08

Энэ сарын 4-5 ны өдрүүдэд өдөр шөнөгүй хуралдсан Ховд аймгийн ИТХ-ын ээлжит 5-р хуралдаанаар хуралд хүрэлцэн ирсэн 39 төлөөлөгч Хурлын дарга, Засаг дарга нараа огцруулжээ. Хамгийн хачирхалтай нь олонхи болсон МАН-ын 24-ийн бүлэг 11:13-ийн 2 бүлэгт хуваагдан 2 даргаа огцруулах саналыг тус тус оруулсан байна. 17 төлөөлөгчтэй сөрөг хүчин буюу Ардчилсан намынхан МАН-ын 2 бүлгээс оруулсан саналыг овжиноор ашиглаж улс төрийн тоглолт хийн огцруулах саналыг нь дэмжжээ. Засаг даргынхаа хууль бус үйл ажиллагаа, ноён зантай тэмцсэн хурлын дарга ийнхүү улс төрийн золиос болж байгаа ч хурлын даргын үүрэгт ажлаас нь огцруулах тогтоолын төслийг ээлжит хуралдаанаар албан ёсоор батлаагүй байна. Харин Засаг дарга Д.Галсандондогийг огцруулах асуудлыг шийдвэрлүүлэхээр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлэхээр болсон ба Засаг даргын зөөлөн суудлаас огцорчих вий хэмээн айсан Ховдын Засаг ноён огцруулах бичигтэйгээ уралдан УБ хотод хүрэлцэн иржээ. Албан ажил нэрээр хэдхэн хоноод л төсвийн мөнгөөр их хотыг зорьдог Засаг ноён Д.Галсандондог "Хурлын дарга Г.Пүрэвганди тамгаа аваад зугтлаа" гэх зэргээр аль хэдийн худал хуурмаг, гүжир, гүтгэлэгийн мэдээллээ цацаад амжжээ. Зуун жилийн түүхтэй МАН-ын нэр хүндийг уландаа гишгэж амин хувиа хичээн бусдын нэр хүндэд зориудаар халдаж буй энэ мэт этгээдүүдийн албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэл хэрээс хэтэрч байна. Иргэд сонгогчдын өгсөн их итгэл хаачив... "Тамгаа аваад зугтсан" гэх хурлын дарга нь хуулийн дагуу чөлөөлөгдөж, тамга тэмдгээ албан ёсоор хүлээлгэн өгөх хүртэл төрийн ажлыг нэг ч цаг хором гацаахгүй ээ гээд орон нутагтаа, албан өрөөндөө ажлаа хийж байна...


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.