2017/12/08

Дэлхийн 86 улсыг 11 жилийн турш тойрон аяласан Монгол Бадарчин Амай буюу Золбаярын аялалын нийт зардал 400 гаруй сая төгрөг болжээ. Гэсэн хэдий ч Африк улсад явж байхдаа туссан Малери өвчний улмаас бөөрний ажиллагаа нь муудаж бөөрний дутагдалд орсон бөгөөд сар бүр 2 сая төгрөг эрүүл мэнддээ зарлагадах болсон ажээ. Хэдхэн хоногийн өмнө ухаан алдаж эмнэлэгт сэрсэн тэрээр эмнэлгийн коридорт хэвтэж буй талаараа лайвыхаа үеэр дурдсан бөгөөд олон жил байгалын олон орчин нөхцөлд хүйтэнд хөрж халуунд халж явсны улмаас түүний биеийн байдал эрс муудсан байна. Тэрээр мөн бичлэгэндээ төрийн удирдлагуудад гомдож явдагаа илэрхийлсэн бөгөөд дэлхийгээр тойрон аялаж бусад улс орноос сурсан мэдсэн зүйлсээ эх орондоо бодлогын түвшинд хэрэгжүүлэх боломжийг олгож өгөхгүй байгаад ихэд гомдож явдагаа илэрхийлжээ. Тэрээр "Өнөө цагт энэ их хэмжээний мэдлэг мэдээлэл, туршлага дэлхийгээс цуглуулж ирээд түүнийгээ Монгол эх орондоо зориулах гэж оролдсон боловч манай засаг төр ерөөсөө огт хүлээж авахгүй, ойртуулахчгүй байгаа явдалд үнэхээр харамсаж байна. 2010 оноос хойш Монголд ирэх болгондоо Монголын аялал жуулчлалын яам, Соёлын яам, Гадаад харилцааны яаманд өөрийнхөө олж мэдсэн туршлагуудаа, гадаадын улс оронд хийж байсан судалгааны ажлуудаа тайлагнахыг хүсч байсан боловч одоог болтол хүлээж авахгүй байгаа. Өнөөгийн манай төрийн нөхцөл байдал ямар байгааг би хувьдаа хараад үнэхээр их харамсаж байгаа. Дэлхийн долоон тэрбум хүн дунд хамгийн их газар нутгийг туулж, хамгийн их мэдээллийг олж авсан хүний тоонд би орж байгаа. Гэтэл өнөөдрийг болтол өөрийнхөө мэддэг мэдээллийг хүргэж чадахгүй байсаар байгаад ингээд эмнэлэгт хүргэгдээд сүүлийн цагуудыг хүлээгээд байж байгаа тийм л байдалд байна даа" хэмээсэн бөгөөд түүний бөөр бараг ажиллагаагүй болоод байгаа ажээ. 

 

Бичлэг үзэх : 

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.179.27.148      2017-12-08 11:19:42
Шар будаа угаасан усыг туухийгээр нь уугаад узээ орос эмч сэхээнд орох гэж байсан овчтон нь нудэн дээр нь босоод ирсэн гэж ярьж байсан
 
 
IP:68.145.61.75      2017-12-08 11:20:17
ZORIGT ZALYY MINI CNI AMIDRAX YOSTOI .. TOR ZASGIIN UDIRDLAGUUDAA . SAIHAN MONGOL ZALYYGAA WARAACNEE.. NEG CN GESEN MONGOL HYN ZALYY HYN MAANI AMIDRAAD EX ORONDOO DUULSAN MEDSEN SYRSAN BYXNEE ZORYULAX GEJ BNA SHYY DEE. AMAIGIINXAA TOLOO ZALUUSAA..
 
 
IP:66.181.168.8      2017-12-08 11:25:34
edgeerei, chi chadnaa
 
 
IP:68.145.61.75      2017-12-08 11:33:52
HAIRAN SAIHAN ZLAYYGAA AWRAACNEE..YAMAR UHAANTAI ZALYY BE . NULIMS GARCN BNA .. AMIDARL DUUSAAGYI CNI AMIDARCN ZALUUCNUUDDAA YLGER DUURAIL BOLJ BGAA MONGOLCNUUD MAANI CNAMD HAIRTAI. BIE NI HURDAN EDGEREX BOLTUGAI
 
 
IP:103.229.123.27      2017-12-08 11:59:37
Төр засаг энэ хүниы үгийг нь сонсоосой.хурда
 
 
IP:66.181.160.29      2017-12-08 12:59:49
hatuuhan helehed hen yb gesiim teriigee bodohgui yasiin ooroo durtai daa ybchihaad yagaad tor zasag ruu buruugaa chihdghiin yajach ybsaniig bid yaj medhiin
 
 
IP:66.181.160.29      2017-12-08 13:01:54
doh abaagui ni ih yum yadar ch ybaa zasagt buu gai bol zugaalj ybchihaad buu gai bol hen ch chamaig yb gej guigaagui biz dee
 
 
IP:122.201.26.172      2017-12-08 13:31:46
Өөрийн дураар юм үзэж нүд тайлъя, гэж явсан юм байх гэж бодсон шдээ. Олон газраар явсан хүн халуун оронд биеэ яаж авч явахаа мэдээгүй л байж дээ. Залуу хүн харамсалтай л юм.
 
 
IP:103.212.117.182      2017-12-08 13:42:33
Mongolchuud uneheer uhaan muutai oodgui bolj de. Ym unshdaggui tolgoigo hool idehees oor bodoh zuilgui bolguulsan haranhui burangui ard tumen boljee. Odoo uhaarch seheereh tsag oroitson bololtoi! Ene zaluu bidnees arai ooroor setgej , bidnii nudiig neej , uhaaruulah gesen zorilgoor ooriin sonirhliin daguu delhiiger badarchilsan ni unen. Tarhind chini ochuuhen todii gylbaa bval.. sain bod!
 
 
IP:103.212.117.182      2017-12-08 13:44:38
Zaluu mini! Bosood ireerei. Chi mongoliin Danko shuu
 
 
IP:202.9.42.25      2017-12-08 13:50:08
донорт нас заах уу би 55 настай эмэгтэй байна таарвал эгч нь чиний донор болъё би өөрийгөө эрүүл гэж бодож байгаа шүү хэд наслахыг хэн ч мэдэхгүй хүмүүст туслах ёстой өвчин хэлж ирдэггүй
 
 
IP:66.181.181.220      2017-12-08 15:28:49
Amai chi mundag zaluu. Mundag bolohoor ene uvchniig ardaa orhiod bosood irne. Bid chamaar baharhdag. Ene udaa ch chi budnii itgeliig hzsurduulehgui. Chi shuu! Sain, saihan buhnii deediig husie!
 
 
IP:66.181.184.146      2017-12-08 15:41:02
Хөөрхий дөө, дэлхийг таниулъя, Монголдоо хувь нэмрээ оруулъя гэж бодож зүтгэсэн байлгүй дээ. Янз бүрийн соёл, зан заншилтай олон орноор ганцаараа явахад тэр хэмжээний эрсдэлтэй учирсан байгаа даа. Намайг эмчлээд өгөөч гэлгүй, хийж бүтээснээ таниулъя гэж дээ, хурдан эдгээрэй.
 
 
IP:218.154.220.16      2017-12-08 16:42:30
Хурдан эдгээсэй
 
 
IP:202.179.31.92      2017-12-08 18:44:58
tyrgen edgeerei ard tymen chn tegj husj bn
 
 
IP:73.36.91.199      2017-12-08 18:59:54
Yamar gegeeleg setgehyitei zaluu ve! Delhii deer neg nar baidag shig iim hyniig delhii deer neg l zayaajee. Video bichleg hiij yldeej baigaad bayarlalaa. Anh udaa l videog ingej tasraltgyi yzlee. Yg byr n ynetei tsenetei yneheer potential ihtei hyn bn. Mongoloo gesen ariun setgeld chin talarhaj bn. Ene bichleg chin yyrd setgeld honogshloo. Burhan chamaig iveeg.
 
 
IP:75.27.63.109      2017-12-08 21:24:44
Яаж туслах уу. Тусламаар байна.
 
 
IP:176.68.231.106      2017-12-08 21:51:06
tusliildaa mongolchuudaa chadiishdee ter bum huntei hytad bishdee bid 3han saeuulaa shuudee yuhan bsiin tuslii neg n zohion baiguulaad orood ireerei bi gadaadad bdg zaluu hun bi todorhoi dans bwal munguurch bolov tuslahad belen bn za uragshaa manaihaaaaan mongol hun uguumur enerengui shuuu