2017/12/08

Форбс сэтгүүл 2017 оны хамгийн өндөр орлоготой дуучдын жагсаалтыг гаргасан бөгөөд Америкийн рэппер, хөгжмийн продюссер Шон Комбс чансааг тэргүүлжээ. Өдгөө тэрбээр Дидди гэдэг тайзны нэрийн дор уран бүтээлээ туурвиж байгаа. Өмнө нь рэппер эр Пафф Дэдди гэдэг нэрээрээ алдартай байв. 

Энэ оны туршид Дидди 130 сая доллар олсон бөгөөд 70 орчим саяыг нь өөрийн нэрийн бэлэн хувцасны худалдаанаас олжээ. Үлдсэн орлогоо Их Британийн согтууруулах ундаа үйлдвэрлэгч Диажео брэндийн архины сурталчилгаа, тоглолтын тасалбар худалдаанаас олсон гэнэ. 

105 сая доллар олсон Америкийн поп дуучин Бейонсе удаалав. Харин Канадын рэппер Дрэйк 94 саяын орлоготойгоор жагсаалтын гуравт бичигджээ


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.