2017/12/16

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан хаалттай горимоор хуралдаж БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дарга М.Энхболд чуулганы өчигдрийн хуралдааны эхэнд уг томилгоог хэлэлцэнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байсан.

Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томилохыг нийт гишүүдийн 90 орчим хувь нь дэмжсэн байна.

Мөн чуулганы хуралдаантай ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохоор нэрийг нь дэвшүүлсэнтэй холбогдуулан иргэдээс гаргасан өргөдлийг сонсох  нээлттэй сонсгол Төрийн ордны “Их эзэн Чингис хаан”  танхимд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.  Нээлттэй хэлэлцүүлэгт Ж.Батзандан, Л.Болдоос гадна УИХ-ын гишүүн А.Сүхбат, Б.Оюун-Эрдэнэ нар оролцож байна. Нээлттэй сонсголд оролцсон иргэд асуудлаа хэлэлцүүлсэн юм.

Энэ үеэр, ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын өмгөөлөгч Б.Баянбилэг, “Д.Цогтбаатар өөрөө ирж оролцох боломжгүй гэж үзсэн. Өмнө нь ТЕГ-т ажиллаж байсан, тиймээс ажлын онцлогоос шалтгаалж хэвлэлийнхний өмнө ил гарах боломжгүй гэж үзсэн. Миний үйлчлүүлэгч Д.Цогтбаатар 2005-2006 онд Б.Хурцтай хамт ажиллаж байсан. Энэ үед Б.Хурцыг бусдыг хууль бусаар тагнаж, 50 сая төгрөг авах гэж буйг нь эсэргүүцсэнээс болж тэд муудалцсан байдаг. Б.Хурц гэдэг хүн 2013 оноос АТГ-ын дэд дарга болсныхоо дараа өш хонзонгоо авах гэж Д.Цогтбаатарыг Германы иргэнийг  хөнөөсөн гэх хэрэгт холбогдуулж, найман сар цагдан хорьсон.  Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд C1 телевизийн  “Цензургүй яриа” нэвтрүүлэгт холбогдохдоо Д.Цогтбаатарыг  германы утсыг нь барьж, машиныг нь уначихсан явж байсан гэж худлаа ярьсан.  Б.Хурц амьдарч байгаа хаяган дээрээ байдаггүй. Д.Цогтбаатар бол хилс хэргээр яллагдсан хүн. Д.Цогтбаатартай холбоотой асуудал улсын нууцад хамаарахгүй” хэмээн ярив.

Мөн Д.Энхбат агсны гэр бүлийн төлөөлөл Халиун, “Энэ хэрэг олон жил яригдаж байгаа. Манай талийгаачийг хууль бусаар авчирч амь насыг хохироосонд тэр үеийн төр засаг буруутай. Тухайн үеийн төр, засаг албан ёсоор уучлал гуйх хэрэгтэй гэж бодож явдаг. даг. Энэ Б.Хурц гэдэг хүн ах, дүү, хань ижил, үр хүүхдээс нь уучлал гуйгаад, нэр төрийг нь цагаатгаад өгчихөөсэй гэсэн хүсэлт байна. Германы хууль хяналтын байгууллагын хүн Д.Энхбат агсныг Монголд ирүүлэхэд оролцсон гэж байгаа. Германы тал оролцоогүй” гэлээ. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:66.181.180.110      2017-12-16 14:25:10
Yaana daa ene uls. Ene nuhurt amar ajil olj uguh gej ingej ch nuuree barah gej
 
 
IP:67.180.142.181      2017-12-16 14:47:41
Solongost bgaa mongolchuud mini ene aluurchin luivarchniig buu huleej aw!
 
 
IP:67.180.142.181      2017-12-16 14:47:41
Solongost bgaa mongolchuud mini ene aluurchin luivarchniig buu huleej aw!
 
 
IP:103.9.90.98      2017-12-16 17:38:58
нийт гишүүд биш тухайн хуралд оролцсон 42 хүний 29-нь дэмжсэн байна лээ гэхээр нийт 75 гишүүний 29-ийнх нь дэмжлэгээр томилолт авлаа гэсэн үг, хөгийн тоо биш гэж үү
 
 
IP:103.57.95.59      2017-12-16 22:39:46
Ayaaa ene uls yaanadaa zailuul
 
 
IP:150.129.141.233      2017-12-17 13:47:50
90 хувь гэж бичээд байх юм. төрийг 29 хүн л эргүүлж болохыг саяын Хурцын томилгоо харуулж байна шүү дээ.
 
 
IP:103.57.95.117      2017-12-17 19:17:00
fuuuck bi haana bnaa uchraa oloorooi gylz llr yumbe
 
 
IP:86.16.255.77      2017-12-19 00:19:53
Uk-d elchingeer ochson Bayariin araas oroh n dee,,,ih sanasan gazar 9 honog hooson gedeg biluu ,nutagtaa heden uls turchduu rekitleed ,solongoschuud n huleej avahgui dee, yadaj bhad hoid solongostoi zevsegiin naimaand holbogdson, elchingeer yavchih uur hun bhgui ,bugd hulgaich ,gaigui hulgaichaa songoson yum bh daa