2017/12/16
51 настай жүжигчин Холли Берри Алекс Да Кида гэдэг нууц нэрээрээ алдаршсан 35 настай амраг Александр Грантаасаа салсан гэнэ шүү. Тэр хоёр дотносоод удаагүй байгаа ч харилцаа нь өндөрлөсөн гэдгийг хэвлэлүүд бичих болов. Сэтгүүлчид Алексыг Лос-Анжелес хотод болсон нэгэн үдэшлэгт очсон байхад нь анзаарав. Тэрбээр өөр бүсгүйтэй хамт ирээд хамтдаа тэндээс явсан аж. 


Холли Берри одоогоор үүнд ямар нэгэн тайлбар хийгээгүй аж. Энэ хоёр 2017 оны есдүгээр сард үерхэж эхэлсэн билээ. Сонирхолтой нь, Холли бүсгүй өөрийн экс амрагуудтай сайн харилцаатай байдаг юм. Оливье Мартинесээс салсан хэдий ч тэд үе үе хамтдаа амарч харагддаг билээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.