2017/12/17

Америкийн хошин шогийн жүжигчин, алдарт автомашины кароаке шоуны хөтлөгч Жэймс Корден охиндоо тун санамсаргүй байдлаар Бейонсе гэдэг нэр хайрлачихжээ. 

Late Late ток шоуны хөтлөгч эр энэ сарын 12-нд шинэ хүнтэй болсон билээ. Охин нь төрөх хугацаанаасаа өмнө төрсөн тул Корден болон түүний эхнэр Жулиа Кэри нар багагүй сандралд орсон аж. Учир нь, хосууд хүүхдэдээ нэрийг нь сонгоогүй байсан бөгөөд эмч тэднээс хүүхдийн бичиг баримт дээр хэн гэдэг нэр байх ёстойг асуухад тун их балмагдсан гэнэ. 

 

Энэ талаар Корден "Эхнэр маань ч уйлаад л, би ч уйлаад л, хүүхэд маань ч уйлаад л... Гэтэл эмч гэнэтхэн хүүхдэдээ хэн гэдэг нэр өгснийг асуусан. Би уйлчихсан түүн рүү хараад "Бид Бейoнсе гэж дуудна" гээд хэлчихсэн. Эхнэр маань үүнийг хөгжилтэй гэж бодоогүй л дээ. Гэвч сувилагч бичиг баримтыг өрөө рүүгээ авч ороод "Бейонсе" гэж бичиж орхисон. Би араас нь очоод "Уучлаарай. Энд зөвхөн цорын ганц Бейонсе байдаг" гэж хэлсэн" хэмээжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.