2018/01/10

Дуучин Шакира Европын орнуудад хийх аялан тоглолтоо эрүүл мэндийн шалтгааны улмаас цуцалсан билээ. Дуучин бүсгүй “Эл Дорадо” тоглолтоо Парис, Амстердам, Барселон, Лиссабон, Лас-Вегас хотод хийх төлөвлөгөөтэй байв. Шакира 2012 оноос хойш аялан тоглолт хийгээгүй байсан юм. Тэрбээр аялан тоглолтоо цуцалсандаа шүтэн бишрэгчдээсээ уучлал гуйн “Хоолойны өвчин сэдэрсэн учраас Европ, Америкт хийх тоглолтоо цуцалсан” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Испанийн хэвлэлүүдэд дуучин бүсгүй эрүүл мэндийн улмаас карьераа дуусгаж магадгүй талаар мэдээлсэн байна. Шакирагийн хоолойны өвчин хүндэрсэн учир эмчийн заавраар дуулахыг нь хориглосон байна.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.