2018/01/11

Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон Д.Мурат гишүүн Бахытгүл гэх эмэгтэй рүү өөрийн цахим хаягаар шалдан нүцгэн зургаа явуулж, дарамталж зодсон гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдаад байгаа билээ. Тэгвэл уг асуудлаар Д.Мурат гишүүн саяхан Өдрийн сонинд тайлбар хийжээ. Тэрээр "Тэр эмэгтэй өнөөдөр өөрийн биеэр ил гарч ирээд ярилцлага өгснийг нь харсан хүн байгаа юм уу. Дунд нь яг юу болоод байгааг ойлгохгүй байна. Миний бодож байгаагаар тэр эмэгтэй арай ч тийм хэцүү юм ярихаар хүн биш. Хотоос нутагтаа очсон түүнд аятай тохьтой ажиллаж амьдрах орчноос нь эхлээд би чадлынхаа хэрээр тусалж, дэмжиж ирсэн. Би чинь бусдадаа дэмтэй тустай явахыг боддог хүн. Хамгийн гол нь, тэр эмэгтэй яг өөрөө сууж байгаад ярьсан тийм дүрс, яриа цаагуур чинь харагдана уу. Намайг УИХ-ын гишүүн болсны дараа тэр эмэгтэй сүрхий эвгүй үгтэй мессеж бичсэн. Ах нь үнэнийг чамд хэлье. Тэр эмэгтэйн үзүүлээд байгаа, миний бичсэн гээд байгаа тэр мессеж дотор казах хэлээр бичсэн тийм муухай үг огт байхгүй. Үүний казах хэл мэддэг хүн бүхэн мэдэж байгаа. Ойлгогдож байгаа ганц үг нь "Чи ямар 18 настай биш дээ" гэж сургамжилсан үг бий. Энэ мессежийг л наад айхавтар үг чинь болгож, буруу орчуулж мушгисан байна. Казах хэл мэддэг хүмүүс бол зөвөөр нь ойлгоод уншчихсан байна лээ. Намайг УИХ-ын гишүүн болонгуут "Ажилд оруулж өг, энэ тэр тусламж үзүүл" гээд мессеж бичих болсон. Би яаж тийм их тус хүргэж чадах вэ дээ. Эхлээд учирлаж байснаа болохгүй болохоор нь жаахан уурлаж эхэлсний хариу нь өнөөдрийн энэ асуудал байлгүй дээ. Миний нас хэд билээ. Ямар эрүүл ухаантай хүн тийм зураг явуулах вэ дээ.  Энэ зурагнууд бол цэвэр эвлүүлэг, гүтгэлэг. Наад зурагнуудыг чинь, ер нь энэ бүх асуудлыг би цагдаагаар шалгуулж байгаа. Би бас л үнэнийг хэлье. Би нэлээн хүнд хагалгаанд орж эмнэлэгт удаан хэвтсэн. Тэр зурагнуудын цөөнгүй нь миний хэвтэж байсан эмнэлэгийн орчны зурагнууд байна лээ. Наркозноос дөнгөж гарч байх үед хэн нь миний дэргэд зураг дараад намайг сэргээх гэж хөл болоод байсныг би сайн санхгүй юм. Ирж байгаа бүхэнд баярласан хүн л байгаад байснаас ингэж зураг дараад түүнийг засч янзлаад сүйд хийчих нь гэж яаж бодох вэ. Миний зовлонгоор жаргал хийж болохгүй, хэнд ч хэзээ ч тохиолдож болох тийм л муухай зүйл өнөөдөр болж байна. Хуулиар батлагдаж, нотлогдоогүй бүгдэд нухацтай хандаарай. Бий ийм л бодолтой явж байна" гэжээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:139.5.217.76      2018-01-11 16:32:09
Er hvn bolson hoino yahaw2 uglaal awaal biz yahaw2 haha
 
 
IP:202.9.42.74      2018-01-11 17:34:23
tord garsan nam dagaj bayjsan joomnuuuud
 
 
IP:223.38.60.232      2018-01-11 20:18:54
Saihan shaajeen daa kk
 
 
IP:27.123.214.105      2018-01-11 23:56:54
Yah gej avgaigaa araar ni tavidag bgaav. Hotoos ochihod ni demjeed tetgeed bsan nu a chin shantaaj hiij bn. Harin zurag deer bol , tanai heliig medehgui uchir chat unshij chadaagui ch, gedesnii boolttoi (hagalgaanii daraah naalt) zurag bsan yaltchgui.
 
 
IP:216.101.115.4      2018-01-12 00:53:56
za bitii hutsaa huts shijgiin ovgon. Jojkoon boojgoogoo gaihuulah ged bgaamuu haishaaiiin haha. Yum l bol tsagdaad ugnu gedeg UIH-han haha ted nariig munguur hudaldaad awtsan bolhoor bvh huuli uursudud n l vilchilne gej boddog bololtoi. Viliin vr gej bdag. Chi bish yumaa gehed chinii vr hvvhded zaawal gamshig bolj buuna daa.
 
 
IP:202.131.243.190      2018-01-12 09:40:30
боовны донтой өвгөн чалахгүй байж
 
 
IP:46.125.249.18      2018-01-12 12:40:53
Evii evii uruvdmiir yum hagalgaand orood uhaan baihgui baihdaa boovnihoo zurgiig avaad neg huuhend sanamsargui zurgaa yavuulchij genee. Evievi ene evgunargagui zohiolch har bna hahaha HuTSAAD bai gahai min Umhi KAZAK
 
 
IP:46.125.249.18      2018-01-12 12:42:59
Bandaash Gamtulga ta 2 hutlultsuud shorond ochij tsaazluulaach
 
 
IP:134.255.30.182      2018-01-12 13:37:56
Olon yum jrilgui suudlaa ogoo.Nudnii bulai nar
 
 
IP:66.181.165.36      2018-01-12 14:02:34
харах царайны хүн гүжирдэхээр хүн бас мөнгө байвал жоохон охид зөндөө бна ч гэх шиг УИХ-ын эмэгтэй гишүүддээ мөнгөөр охид хүүхэд авч бэлгийн дарамт учруулдаг хүчирхийлдэг хүн яг одоо дэргэд чинь бнаа тэр зураг нь яг л өөрөө бналээ шүүдээ балай сэжгийн новшоо