2018/01/11

Финландын “Nokia” компани 6 дахь үеийн шинэ гар утсаа Лос-Анжелес хотод зохион байгуулагдсан Хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд дэлгэсэн байна. Nokia 6” нь 5.5 инч FULL HD 16:9 дэлгэцтэй, “Qualcomm Snapdragon 830” процессортой бөгөөд 4GB-ийн RAM-тай. Багтаамжийн хувьд 32GB, 64GB-ийн сонголттой. Арын камер нь 16 мегафиксель бол нүүрний камер нь 8 мегафиксель. 4G LTE сүлжээг дэмжиж ажилладаг. Үйлдлийн систем нь “Android” 7.1.1 бөгөөд үүнийг “Android” 8.0 “Oreo” хувилбар руу шинэчилж болно. USB-C технологиор цэнэглэж, 3000mAh хүчин чадалтай батерейтэй аж. Өнгөний хувьд саарал металл, хар гэх хоёр сонголттой. Уг утас БНХАУ-д 499 юанийн (560 мянган төгрөг) үнэтэйгээр хамгийн анх худалдаанд гарах гэнэ








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:139.5.217.76      2018-01-11 16:30:42
Taalagdaj bn
 
 
IP:150.129.143.209      2018-01-11 17:22:18
499yuan yahaaraa 560myangan tugrug bolchdiin mal min too bodoj suraach