2018/01/12

Өнгөрөгч оны бас нэгэн трэнд бол Бархүүг бархуу хэмээх үг байлаа. Яг түүн шиг шоунд оролцож өөрийн хэр хэмжээний авьяастай вэ гэдгээ харуулсан түүнийг шүтэж бишрэхгүй байхын аргагүй. Хамт байгаа оролцогчдоо нүүр хийх газаргүй болгож, шүүгчдэд өөрөөсөө өөр сонголт үлдээгээгүй түүнийг барах хүн үнэн дээ байгаагүй. Түүний олон нийтэд дэндүү сайн хүрсэн нэгэн гайхалтай үзүүлбэр бол Никитон хамтлагийн дуучин Баачкаг дууриах байсан. Түүний хоолой руу тунчиг дөхөж очсон нь олныг алмайруулж бас болоогүй шинэ жилийн халтуур хийх боломж олгосон. Харин манай хүн Баачкагийн Чи минийх дууг гэргийдээ төрсөн өдрөөр нь дуулж өгч уянгалаад авсан. Түүнээс хойш хэд хэдэн шинэ жил дээр ч бас дуулсан сураг сонсогдоод өнгөрсөн. Гэтэл тэрээр Солиот эх УСК-ныхоо нээлтэн дээр энэ дуугаа дахиад л дуулж байгаа харагдана лээ. Харин хүмүүс өө дахиад л уу? Улиг боллоо шдээ Бараа хэмээцгээж байлаа. Сонирхуулан дуулгахад Бархүүгийн гэр бүл ам бүл нэмэх гэж байгаа гэсэн шүү








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.179.11.10      2018-01-12 10:04:01
bayr hvgii iimsaihan medeelelvvdiig unshaad baimaar baihii vlger jishee saihan ger bvl amjilt
 
 
IP:180.149.78.99      2018-01-12 15:53:23
Аз жаргал хүсье!
 
 
IP:143.176.142.132      2018-01-12 20:13:12
ulig bolohguie Barhu, ta 2 az jargal husii onor otgon boloh boltugai
 
 
IP:73.34.30.85      2018-01-13 05:01:19
omd n arai l bishee er hun bj iim bariu gomo shig bagadsan yum omsood
 
 
IP:66.181.180.113      2018-01-15 01:52:53
Sugarboy
 
 
IP:66.181.180.113      2018-01-15 01:53:20
Sugarboy
 
 
IP:202.179.11.10      2018-01-15 09:52:47
Vlger duurailal bolson saihan hos amjilt