2018/01/22

Манайхан баяраас баярын хооронд сайхан явж байна. Саяхан шинэ жилийн баяр болж бөөн зардал мөнгө болсон. За нэг юм шинэ жил дууслаа гэж байтал нэг ч хоног өнгөрөлгүй цагаан сарын яриа явж, реклам зар сурталчилгаандаа нүдүүлж байна. Телевизээр тэр чигтээ л цагаан сартай холбоотой бэлэг сэлт, тавгийн идээний реклам. Энэ нь дуусаад Март8, цэргийн баяр гээд үргэлжлээд байна. Энэ талаар сүүлийн үед хүмүүс тоог нь цөөхөн болгож гол том байр суурьтай хэдхэн баярыг нүнжигтэй тэмдэглэн өнгөрүүлэх талаар их ярилцах болжээ. Тодруулбал, МУСТ Р.Анхням энэ талаар цахим хуудаснаа "Манайхаан хэдүүлээ энэ олон баяраа хувь хүний ухамсраараа жаахан цөөлбөл ямрав. Нээх сүржигнээд байлгүй цомхон тэмдэглэж болохгүй юу. Жишээ нь Мартын 8-н гэдэг баярыг заавал бөөн цэцэг, шоколад, вино болоод байлгүй зүгээр сайхан баяр хүргээд цайг нь аягалж өгдөг ч юмуу ойр зуур юманд нь туслаад гүйээ бүүр баярлуулмаар санагдаад байвал оффисынхоо голд эгнэж зогсоод дуулаад өгчихсөн ч яахав дээ ккк ер нь хамгийн гол нь сүр болгохдоо биш баярлуулах гэсэн сэтгэл хүндлэлдээ л байгаан биш үү. Цагаан сар ч гэсэн ялгаагүй хөгшдөө хүндлэх ах дүүсээ мэдэлцэх, уулзалдах хүндлэхэд л гол утга нь байдаг шиг бодогдох юм. Эсрэгээрээ илүү дутуу юманд санаа зовсоор байгаад нөгөө хэдэн хөгшчүүл нь бүүр ядарчих юм. Гэх мэт баяруудаа гол утга учир дээр нь илүү анхаарч жаахан хөнгөвчилж авмаар байх юм. Хайрцагнаасаа гаръяаааа бүгдээрээ хэхэхэхэх" хэмээжээ. Үнэн үг хатуу гэж энэ дээ... 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.179.11.10      2018-01-22 09:40:01
VNEN DEE . BAYR AR ARAASAA TOR ZASAG TETGEWERIIN NAS TATWAR NEMEED L ARD TVMEN AR ARAASAA TSUWARAH BAYR ESLOIOO ALGASALGVI TEMDEGLEED L MONGOL ORON UTGAA ALDAJ BAINdaa
 
 
IP:122.201.26.172      2018-01-22 10:50:49
Ёстой үнэн шүү. Бөөн мөнгө, стресс, баахан цаг. Дээр нь дургүй байхад шахуулж зовлон болж идэх гэж. Би 60 нас шахаж байгаа, төсөвийн цалингаар амьдардаг, нэг нь тэтгэвэрт болохоор их хэцүү юм. Үр хүүхэд, дүү нар олон болохоор жаахан бууз хийгээд л өөр хоол хийчихдэг юм. Таваг засах, мах чанах зэргийг ер нь хийдэггүй. 1-ээс олон хоносон мах ногоо хүнд идүүлэх дургүй ээ. Насаараа эмнэлэгт ажилласан болохоор цагаан сараар ирсэн хүмүүсийг гайхаад байдаг юм. Ээж, аавыгаа хордуулчихлаа гээд л пэдийх
 
 
IP:122.201.26.172      2018-01-22 10:53:11
үр хүүхдүүдийг харахаар гайхаад байх юм. Эсвэл эмнэлэгт хэвтүүлээд, гэрээсээ холдуулаад, өрөөнд нь жаахан таваг засаад орхичих юм. Энэ нь өөрсддөө амарчилдаг юм уудаа. Энэ нь сүүлийн үед ихсээд л байна.
 
 
IP:202.70.37.34      2018-01-22 13:26:44
үнэн шүү,биё биётэйгээ барьцаад л илүүрхэхээ болимоор байна даа