2018/01/22

СУИС-д жүжигчнээр сурч байхдаа дуулж, бүжиглэн хоосонгүй гэдгээ баталж байсан хамтлаг бол Boom town буюу одоогийн Fantastic production-ы залуус. Үгүй ээ энэ залуусын авьяас чадвар дундаршгүй юмаа. Кино жанар бүрт хүч үзэж амжилт гаргаж яваа эдгээр залуус Маш нууц киноныхоо хоёрдугаар ангийн зураг авалтыг хэдийнээ дууссан гэсэн. Саяхан л Зүрхний хилэнгээ үзэгчдээ хүргээд явж байсан залуус хэдийдээ шинэ киноныхоо ажлыг амжуулчихваа. Аргагүй л залуу хүмүүс хөдөлгөөнтэй, эрч хүчтэй байна даа.  Зүрхний хилэн киноны зохиолыг Тамиртай хамтран бичсэн Алдар найруулагч болж байгаа гэнэ шүү. Тэрээр өөрийн найруулсан бүрэн хэмжээний кино бүтээсэн байна. Аль хэдийнээ бүтээчихсэн гэж ярьж байгааг нь бодвол Маш нууц2 бололтой. Эхний ангийг Бат-Өлзий хүүгийн хамт найруулж байсан бол дараагийн ангийг ийнхүү Алдар найруулсан бололтой. Алтны дэргэдэх гууль шарлана гэж найруулагчтай нөхөрлөсөөр түүний ажлаас суралцаж өөрийн гэсэн бүрэн хэмжээний кинотой болжээ. Урлагийн хүн торгон мэдрэмжтэй байдаг гэх юм байна лээ. Алдар маань Тамиртай барьцаж кино найруулаад авлаа. Харин түүнийг гүйцэх үү үгүй юу харж л байя. 






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:27.123.212.135      2018-01-22 10:46:41
huurhun zaluu shu. Amjilt.
 
 
IP:124.158.93.67      2018-01-22 10:49:31
амжилт хүсье
 
 
IP:66.181.160.54      2018-01-22 11:06:15
mash nuuts ih sain hiigdsen kino bolson zaluu sain jujigchid i like to watch them
 
 
IP:139.5.219.177      2018-01-23 09:33:37
Uguiee. Mash nuuts 2:Baitag bogd kinog Bat-Ulzii ah yurunhii nairuulagch, 1r nairuulagch n Tamiraa ah. Aa harin Aldaraa ahiin hiisen kino ni One night geh orchin uyiin romantic comedy janriin kino ym