2018/01/23

Виктория Бекхэм нүдний шилний брэндийнхээ 2018 оны хавар-зуны сурталчилгаанд хэт туранхай модель тоглуулсан нь асуудал дагуулжээ. Түүний брэндийн сурталчилгаанд Литва улсын 29 настай модель Гидре Дукаускайте тоглосон бөгөөд түүний хэт туранхай төрх олон нийтийн дунд маргаан үүсэх гол шалтгаан болсон байна. Виктория Бекхэм өөрийн олон нийтийн сүлжээнд сурталчилгааны зургуудыг нийтэлсний дараа сөрөг агуулгатай сэтгэгдлүүд ар, араасаа хөвөрчээ. Тухайлбал, Их Британийн телевизийн хөтлөгч Пирс Морган сурталчилгааны зургийг өөрийн твиттер хуудастаа байршуулж “Би энэ зургийг харах үед өөрийгөө эрүүл бус мэт мэдэрч байна. Тэгэхээр залуу охидод эдгээр зургууд хэчнээн их сөрөг нөлөөтэй нь тодорхой биз. Та өөрөөсөө ичих хэрэгтэй, Виктория Бекхэм” гэж бичжээ. Харин үүний хариуд Виктория Бекхэм ямар нэгэн хариулт өгөхөөс татгалзсан байна.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.9.41.65      2018-01-23 21:09:05
Goy saihan emegtei yma