2018/01/23

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын  дэвжээнд амжилттай тулалдаж 9 дэхь тоглолтоо амжилттай хийсэн билээ. Тэрбээр рингэнд “King Tug“ нэрээр тулалдаж байгаа бөгөөд есөн тоглолтын дараах байдлаар дэлхийн чансаанд 14 дүгээрт эрэмбэлэгдлээ. Тэрбээр "Шинэ чансаагаараа 14 дүгээрт бичигдлээ. Улаан шугамнаас дээгүүр оржээ баярлалаа WBC"  хэмээн сошиал хуудсаар дамжуулан мэдэгджээ. Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд дараалан есөн ялалт байгуулаад байгаа бөгөөд ойрын үед  “King Tug“-ийн 10 дахь тулааны тов гарах юм.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.