2018/01/23

Нэгдүгээр сарын 12-нд ””утга учиртай цахим сүлжээний харилцааг дэмжинэ”” гэсэн уриатайгаар Фейсбүүк шинэчлэгджээ. Сүүлийн хэдэн 7 хоногийн турш Фейсбүүк компанийг үндэслэгч Марк Зукерберг тэргүүтэй мэргэжилтнүүд хэрэглэгчдэд хамаарах хэд хэдэн өөрчлөлтийг фэйсбүүкт нэвтрүүлэх талаар хуралдсан байна.

facebook change trustworthy зурган илэрцүүд

Итгэл даахуйц мэдээ мэдээллийг танд түлхүү үзүүлэх зорилготой шинэчлэл нь public тохиргоотой мэдээллүүдийг / худалдаа, үйлчилгээ, мэдээ мэдээлэл/ хязгаарлах гэнэ. Мөн таны хаана амьдарч буйгаас хамаарч тухайн орон, газар нутгийн итгэл даахуйц хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийг танд хүргэх гэнэ. Гэсэн ч орон нутаг бүрд өөр, өөр мэдээллийн хэрэгслийг сонгон авч, түлхүү үзүүлэх энэхүү ажил нь маш их цаг хугацаа авах тул оршин суугчид, хэрэглэгчдийн саналыг хурааж шийдвэрлэхээр болсон ажээ.


Марк Зукерберг хэлэхдээ ””Та гэр бүл, хамт олон, найз нөхдийнхөө мэдээллийг илүү ихээр авах болно. Мэдээний үндсэн цэс хэсэгт хамгийн түрүүнд тэдний мэдээлэл байхаар шинэчлэл хийгдсэн.””гэлээ. Шинэчлэгдсэн өөрчлөлтөөр Newsfeed хэсэгт харагддаг мэдээ цөөрч, өмнө нь Newsfeed-ийн агуулгын 5%-ийг бүрдүүлдэг байсан бол 4% болж буурахаар болжээ.

Энэ 7 хоногоос эхлэн таны фэйсбүүкт дээрх өөрчлөлтүүд анзаарагдаж эхлэх юм байна.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:82.211.58.53      2018-01-24 09:38:38
Se identifica sexualmente como adulto/macho.