2018/01/23

Барселона", "Милан" зэрэг алдартай багуудад шуугиулж явсан, Бразилийн шигшээ багийн довтлогч асан Роналдиньо их спортоос зодог тайлжээ. Энэ талаар түүний ах Роберто де Ассис “Роналдиньо маань зодог тайллаа. Бид ДАШТ-ий дараа түүнд зориулж разил, Европ болон Азид янз бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулна. Мэдээж Бразилийн шигшээ багийг оролцуулсан тоглолт ч хийнэ” гэсэн байна.
 
Өдгөө 37 настай Рональдиньо Бразилийн "Гремио", "Фламенго", "Атлетико Минейро”, "Флуминенсе" Францын "Пари Сен-Жермен", Испанийн “Барселона”, Италийн “Милан”, Мексикийн “Керетаро” багуудад тоглож байсан юм.
 
2003-2008 онд “Барселона” багт байхдаа тэрбээр Европын аваргуудын лигт түрүүлж, Испанийн хоёр удаагийн аварга, супер цомын эзэн болж байсан бол “Милан” багт байхдаа Италийн аварга болж байсан юм. Мөн тэрбээр 2005 онд “Алтан бөмбөг” шагналын эзэн болж, 2004, 2005 онд ОУХХ-ны оны шилдэг тоглогчоор шалгарч байлаа. 

Үндэсний шигшээ багтайгаа тэрбээр Дэлхийн аваргын цомыг өргөж явсан бөгөөд Бразилийн шигшээгийн төлөө нийт 97 тоглолтод оролцож, 33 бөмбөг оруулсан байна.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.