2018/02/05

СУИС-д сурч байх үедээ л хөвгүүдийн хамтлагт дуулж байсан залуус өдгөө Фантастик продакшнд харьяалагдаж уран бүтээлийн олз омог ихтэй байгаа. Тал бүрийн авьяастай залуус салбартаа нэг нэгээрээ цойлж гарч ирсээр байна. Нэг нэгээрээ гэдгийн учир нь Б.Тамир өдгөө жүжигчин мэргэжлээсээ гадна найруулагчийн ажлыг голлож  тунчиг амжилттай яваа. Харин түүний дараагийн хүн бол Алдар байлаа. Жүжигчний нарийн мэдрэмжээ найруулагчийн хэмжээнд хүртэл хөгжүүлж анхны киногоо өлгийдөн авсан тэрээр энэ баярт өдөр аав ээждээ талархахаа мартсангүй. Тэрээр өөрийг нь ийм сайн хүн болгож өсгөж, өдийг хүртэл дэмжиж ирсэнд баярлалаа хэмээсэн юм. Мэдээж өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлж, энэ хүртэл ард нь ядарсан үед витамин болж, гутарсан үед сэтгэлийн хүч болдог ээж ааваа мартаж болохгүй шүү дээ. 








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:218.7.221.88      2018-02-05 17:36:01
Amjilt huseye saihan zaluu mini!