2018/02/07

The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа жүжигчин Ума Турман 16 насандаа хүчиндүүлсэн гэдгээ ярьжээ. Тэрээр Харви Вайнштэйн түүнийг сүрдүүлээд, хэрэв өөртэй нь бэлгийн харьцаанд орохгүй бол амьдралыг нь баллаж орхино хэмээсэн гэдгийг ярив. Турман Вайнштэйнтэй 16 насандаа шөнийн клубт танилцжээ. Үдэшлэгийн дараа Ума түүнтэй хамт гэрт нь очиж үргэлжлүүлэн уусан бөгөөд тэнд бэлгийн хүчирхийлэлд орсон гэнэ. 

Энэ талаар Ума Турман “Би их хүлцэнгүй байсан. Үгүй гэж хэлэхийг оролдож, уйлж, чадах бүхнээ хийсэн. Тэр надад хаалга цоожтой гэдгийг хэлсэн. Би хаалга руу гүйгээгүй, түүнийг онгойлгохыг оролдоогүй. Гэртээ хариад толины өмнө зогсож, хоёр гараа хараад цусанд будаагүй гэдэгтээ уурлаж байснаа санах юм” хэмээн ярьжээ. 

Энэ болсон явдлыг Харви Вайнштэйн үгүйсгэж байгаа гэнэ шүү. Тэрбээр Турманыг сонирхсон ч бүсгүй өөрийг нь сонирхохгүй байгаа гэдгийг ойлгомогцоо ямар нэгэн оролдлого хийхээ больсон хэмээн мэлзжээ. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:150.129.142.234      2018-02-09 00:50:41
yasss adal yawdoltoi jvjigchin be neg kino hiivel vzvvshteil yum bn gurwaljin toirog bolsem bnlda zarim neg iimerhvv boovon tarhitai hvmvvs ihenh ne erliiz holildsan tsustai bdem bnlee tiim kinoch bdem