2018/02/11

Тэр бол одоо дэлхийн хамгийн алдартай оддын нэг. Гэвч түүний үнэн түүх зүрх шимшрүүлэм тэмцлүүдээр дүүрэн. Түүний хамгийн анхны ‘золиос’ бол 13хан насандаа төрсөн гэрээ орхин явсан хэрэг юм. Эдийн засгийн асуудал Өмнөд Солонгосыг эзэлж байх үед тэд олон хүнийг тэжээж хүчрэхгүй байлаа. Тэр үед тэр ердөө 6р ангид байсан юм. Сөүл рүү явж компанид шалгалт өгсөн нь түүний эхлэл байлаа. -”Би багаасаа л хөгжимд дуртай байсан. Гэвч би их ичимхий учир үүнийгээ илэрхийлж чаддаггүй байлаа. 4р ангид байхдаа би жүжгийн академид явсан. Гэр бүл маань санхүүгийн асуудалтай байсан учир би авга эгчийнх рүү гээ явж тэр академид сурдаг хамаатнуудтайгаа амьдрах болсон. Захирал залуу рэпперийн дүр хайж байх үед нь би шалгалт өгсөн. Түүнд тэнцсэнээр би анх удаа хипхоп гэх зүйлтэй нүүр тулгарч дадлагажигч болох хүсэлтэй болсон юм” Ийнхүү тэр хипхоп гэх шинэ зүйлд хайртай болж захиралдаа дуучнаар дадлагажих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Түүний итгэл төгс байдал,хүн татах увдис(charisma) зэргийг харсан захирал шууд л “ОК” гэжээ. - “Би дуун дээр ажилласныхаа дараа хуучин амьдрал руугаа буцах хэрэгтэй болсон. Гэвч би тэгэхийг хүсээгүй. Учир нь би захирал дээр ирээд “Намайг дуучин болгож өгөөч” гээд хэлчихсэн шүүдээ. Энэ шийдвэрийг би эргэлт буцалтгүй гаргах үедээ маш бага байсан. Компаниуд томорсоор л… Харин одоогийн артистууд маш жижиг студид ямар ч дэмжлэггүйгээр бэлтгэгдэж байсан юм. Тэрээр бэлтгэгдэж байх хугацаандаа өөр нэгэн залуу хүүтэй танилцаж өдгөө маш сайн найз, ах дүүсийн харилцаатай болсон юм. Тэр бэлтгэгдэгч нь түүнтэй ижил хугацаанд компанид орсон нас чацуу нэгэн бөгөөд тэд маш хурдан хугацаанд эвдэршгүй гүнзгий харилцаатай болцгоожээ. -”Тэр бол миний газар доорх хипхоп хамтлагийн амьдралын минь нэгээхэн хэсэг. Бид бэлтгэгдэгч болсноосоо хойш заримдаа муудалцдаг байсан. Гэхдээ л бидэнд зөвхөн бид л байдаг байсан. Бид бол жирийн сургуулийн амьдралд тохирох хүүхдүүд байгаагүй. Миний хүүхэд насны минь бүхий л дурсамжууд түүнтэй л хамт өнгөрсөн.” Хожим тэд алдартай компаний К-Попын бүх цаг үеийн хамгийн алдартай хамтлагийн гишүүд болцгоосон юм. Залуу хүү 2006 онд #BIGBANGхамтлагт дэбүтээ хийв. Түүний тэрхүү сайн найз бол дэлхий даяар G-Dragon хэмээн алдаршсан нэгэн юм. Харин 3дахь бэлтгэгч нь ТОП байжээ. Хүнд хэцүү зүйлд өөрийгөө сорин, хэцүү бүхэнтэй тэмцэн бэлтгэгдэж байсан Тэяан өнөөдөр юу хийж явна вэ? Тэр итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн юу ч үгүй хоосноос бүхнийг эхэлсэн ч өнөөдөр Форбес2017 жагсаалтанд багтсан, Түүний хамтлаг BigBang ганцаараа сүүлийн нэг жилд 30сая америк долларын ашиг олж, тэр өөрөө нийт хөрөнгөөрөө дэлхийн супер баячуудтай эн зэрэгцэх болжээ..

BIG BANG Монгол дахь фэн хуудас








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:50.92.233.38      2018-02-11 15:19:44
Ene hen be? Yun delhii od mod ve? Ta nar bolil do. Delhiig solongosoor haraad bga yum u? Naad huuhdiig chine hench medehgui shde. Solongosiin od gesen bol za tiim yum bhda geed bi yum bichihgui bla.
 
 
IP:122.201.31.24      2018-02-11 16:23:42
k pop od